Уяачид наадмын комисст шаардлага хүргүүлжээ

2020-07-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд уяачид гомдолтойгоо илэрхийлж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, азарганы 40,6 , их насны 32,5, соеолонгийн 42,3 хувь, дааганы 82,6 хувь хасагдсан гэв.  Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо эрлийз болон Монгол адууг ялгаж чадахгүй байгаа нь уяачдын дунд бухимдал төрүүлээд байгаа аж. Монгол морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны шаардлагад “Монголын морин спорт, уяачдын холбоо нь Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл түүний 6 дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын холбоо юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасч байгаа нь олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар олон нийтийн дунд  хар мэдээ, мэдээлэл ихээр гарах боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо нь уяачид наадамчдын дунд маргаантай байдаг  эрлийз, монгол морьдыг ялгаж  уралдуулах асуудлыг холбооны 7 дугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм.

Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах,  мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам,  оролцоог хангаж зохион байгуулах,  уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа эрийн гурван наадмын бөх, сурын харвааны комисст тухайн спортын мэргэжлийн холбооны төлөөллийг оруулдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр мэргэжлийн холбоод нь наадмын тухайлсан төрлөө зохион байгуулдаг билээ. Гэтэл ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр "Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна" гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байгааг анхаарууштай” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05