Цахим наадам: Наадмын хуушуураа гэртээ хийх жор

2020-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Онцгой нөхцөл байдлаас шалтгаалж нийслэлчүүд маань цахимаар наадаж байна. Тэгвэл зурагтаар баяр наадмаа үзэж сонирхонгоо наадмын хуушуураа гэртээ хийж идэх жорыг та бүхэнд хүргэж байна.

Жор

 500 гр гурил

 300 гр татсан үхрийн мах

 300 мл бүлээн ус

 ½ Тал сонгино

 Давс, перец амталгаагаар

  1. Бүх орцуудаа бэлтгэж тавина.
  2. Махандаа жижиглэж хэрчсэн сонгиноо хийж, давс, перецээ нэмж сайтар базна. Махандаа ус хийх хэрэггүй. Ус хийхээр тосонд махны шүүс нь ороод тос үсэрдэг.
  3. Амталсан махаа таглаад амраана.
  4. Гурилаа бүлээн усаар зуурна.
  5. Гурилаа уутанд хийгээд  1 цаг амраана. Уутанд хийхээр илүү хурдан эвлэж зөөлөн болно.
  6. 1 цагийн дараа гурилаа сайтар нухаад таслана. Тасалсан гурилаа хуруугаараа дарж бага зэрэг нимгэлнэ
  7. Махаа хийж чимхэнэ. Мах ихэдвэл бүлтэрч гарч ирэх гээд байдаг тул тааруулж хийгээрэй.
  8. Чимхсэн хэсгийг доош нь харуулж бага зэргийн ургамлын  тос түрхэж гараараа зөөлөн дарж өгнө.Ингэснээр элдэхэд овойгоод байхгүй, илүү хялбар болно.
  9. Мах нь гэрэлтээд ирвэл эргүүлээд зузаан байгаа хэсгээр нь элдээрэй.
  10. Тосоо сайтар халсны дараа хуушуураа шарна. Нимгэн учраас түүхийрнэ гэж айлтгүй.
  11. Хуушуур хайрахад удахгүй болохоор бүгдийг элдэж тавиад дараа нь нэг мөсөн шарвал илүү хурдан дуусна.

Хуушуурны тосыг салфетканд шингээж авна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05