Ц.Насанбат: Албан тушаалын хэрэгт заавал хохирол шаардахгүй

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Прокурорын байгууллага төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэргүүд дээр хэрхэн ажиллав?

- 2019 оны тавдугаар сараас 2020 оны долдугаар сард 7-ныг хүртэл хугацаанд олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон улс төрд нөлөө бүхий этгээдийн яллагдагчаар татсан нийт 111 хүнд холбогдох 50 хэргийг прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байсан 18 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. 50 хэргээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6-т зааснаар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн есөн хэрэг байгаагаас хоёрыг эцэслэн шийдвэрлэсэн. Бусдынх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм.

-Олны анхаарал татсан хэргүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээрт прокуророос ямар зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн бэ?

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан Мэндсайханы Энхсайханд холбогдох хэргийн тухайд гол үйлдэл нь Таван толгойн орд газрыг ашиглуулах талаар төсөл боловсруулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэдэг зүйлчлэлээр үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг шүүх гэмт буруутайд тооцон эцэслэн шийдвэрлэсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр гэм буруутайд тооцон шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа 29 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолтойгоо танилцсан уу, Монголд хэзээ ирэх вэ?

-Мөрдөх байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурор яллагдагчаар татах шийдвэрээ гаргасан. Яллагдагчаар татагдсан хүнийг эрэн сурвалжлах, гадаад улсаас авчрах чиг үүргийг мөрдөх байгууллага гүйцэтгэдэг.

-Улсад хохирол учруулаагүй байхад нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатад ял өглөө гэх шүүмжлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хоёрдугаар бүлгээр зүйлчилсэн. Тодруулбал, 2.1-т нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Албан тушаалын хэргүүдэд ихэвчлэн хохирол учирсан байхыг заавал шаарддаггүй. Үйлдлийг нь гэмт хэрэгт тооцдог.

-Мөнгө угаахтай холбоотой зургаан хэрэг байна гэлээ. Эдгээрийг тодруулж хэлж өгнө үү, ямар хэргүүд байгаа вэ?

-Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон мөнгө угаасан, хүрээлэн буй орчин хохирол учруулж мөнгө угаасан, бусдын эд хөрөнгийг залилж мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Гарамжав нарыг шалгаж байгаа юу?

-Улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа нь гэмт буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй тул тодорхой хүмүүсийн талаар мэдээлэл өгөх нь зохимжгүй асуудал.

-"ЖАСТ" –ын Ш.Батхүүтэй холбоотой асуудал ямар шатандаа байна вэ?

-Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэдэг зүйлчлэлээр шүүхэд шилжүүлсэн.Шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь явагдаж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05