"Учиг хатгах болгондоо ухаанаа шингээдэг учиртай"

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Энэ удаа Хэнтий аймгийн уран хатгамалч, аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны тасгийн эрхлэгч, Эрүүл мэн­дийн тэргүүний ажилтан Ж.Эрдэнэсувдтай учиг шаглах уран хатгамлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр биет бус өвийг залуучууддаа зааж сургахаар өөрийнхөө урланг нээжээ. Энэ урланг нээхэд хамгийн их дэмжсэн нь түүний гэр бүл, ах дүү нар юм. Биет бус өв болох зүү ороох гэхэд нэг даалин оёж дуусгахад 5-6 сар шаарддаг. Зүү ороох оёдлоор хөөрөгний  даалин, хавтага, малгайн залаа, оймсны хараа, дээлний гоёл чимэглэл, аяга, даллаганы уутыг урлаж шаглахыг тодорхой хэмжээний төлбөртэй зааж сургаж байна. Тэрээр 50 гаруй шавьтай гэж байсан. Энэ оёдол нь давхар үйлдэл бүхий гар ажиллагаатай тул дэлхий нийтээр текник технологи хөгжсөн хэдий ч үүнийг дууриалган оёж болохгүй гэдгээрээ онцлогтой ажээ.

Ж.Эрдэнэсувд найм, есөн настайдаа эмээгээрээ заалган оёж сурсан гэж байв.

Түүний эмээ нутаг усандаа уран гартай гэж нэрлэгдсэн хүн байсан бөгөөд “Эмэгтэй хүн оёдол үйлтэй ойрхон байх ёстой” гэж байнга захьдаг байж. Тиймээс эмээдээ тусалж дээлийн товч, шилбэ хадахаас гадна хавж сурчээ. Энэ оёдлыг сурсан хүн дуртай зүйлээ шамдан суралдцдаг шүү дээ. Оюутан байхдаа ч хоёр хүүхдээ тээж байхдаа оёдог байсан гэв. Эмээгээсээ хойш Монголын уран хатгамалчдаас нэмж суралцсан байна. Оёдол нь дотроо загасан нуруу, задгай хатгамал, зоосон ширээний сүлжмэл гэж байдаг гэсэн. Даалин хүний нэг үеийг элээнэ ч гэдэг. Учир нь учиг хатгах болгондоо ухаанаа шингээж хатгадаг болохоор торго нь сэмрэхээс оёдол нь сэмэрдэггүй байна. Зүү ороох оёдлын талаар хуучны нэг яриаг сонирхуулахад урьд цагт бэрээ богтолж аваачдаг байснаас тухайн бэрийг тэр нутагт идээшин дастал нь энэ оёдлыг зааж өгдөг байсан гэдэг. Энэ нь нэг талаараа бясалгал хийж тайтгарлыг авч байгаа гэсэн үг юм.

Зүү ороох оёдол нь эмэгтэй хүнээс их мэдрэмж шаарддаг. Мөн удаан хугацаагаар сууж оёдог учир тухайн хүнийг төлөвшүүлнэ. Аливаа дүрсээ сэтгэж оёно. Түүний хувьд бар, морь оёх дуртай гэсэн. Бар хүчирхэг амьтан түүнээс гадна ханийн минь төрсөн жил. Харин морины тухайд багадаа хурдан морь унаж өссөн учир моринд их хайртай гэж байлаа. Уран хатгамалч маань эмч мэргэжилтэй, бусдын эрүүл энхийн манаанд зогсдог. Аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмчээр ажиллахдаа өвчтөнүүдийнхээ бие, сэтгэлийг эмчилж хэрээсэн хатгамал зааж өгч оёулдаг байжээ. Өвчтөнүүд нь эр эм гэхгүй бүгд сайн оёдог байсан хэмээн дурсан ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05