Улс төржих биш урагшаа харах  учиртайг “уртын харайлт”-ын жишээ харууллаа 

2020-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ө.НАСАНТОГТОХ

 

Улаанбаатарт усархаг бороо орж урьд жилүүдийн адил “уртын харайлт”-ын улирал эхэллээ. Хагас цагийн ширүүн борооны дараар хотын хаа сайгүй усанд автдаг байдал давтагдаж, иргэд ч шүүмжилсээр өдий хүрлээ. Цаашид ч гэсэн энэ шүүмжлэл хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй.

Улаанбаатар урсчих шахдаг асуудал үе, үеийн хотын захирагчдын чихнээс хонх уяж ирсэн. Харин санаж байгаа бол урьд жил борооны ус хуримтлуулах хоолойтой болох боломж байлаа, нийслэлчүүдэд. Харин тэр боломжийг үгүй гэсэн хэсэг хүмүүсийн ачаар өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг боллоо.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард С.Амарсайхан хотыг удирдаж байхдаа авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж орлогоор нь иргэдийн аюулгүй байдлыг хангах хэд хэдэн ажлыг төлөвлөж НИТХ-аар батлуулж байв. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө жил 14 тэрбум төгрөг улсын төсөвт цуглардаг байсан бол 2020 онд 74 тэрбумыг төвлөрүүлж 45 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 60 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км барихаар төлөвлөснөө танилцуулж байв. Гэтэл иргэд зөвхөн “Автозам ашигласны төлбөрийг нэмлээ” гэдэг үгэнд акцент өгч эсэргүүцэж жагссаар цуцлуулж байлаа. Хэрэв тухайн үед авто зам ашигласны төлбөрийг нэмж байгаа нь ямар учиртайг ухаарсан бол өдийд усандаа живж, уур бухимдлаа барахгүй байсан биз. Харин тухайн үед иргэдийг турхирч, жагсч байсан хүмүүс усандаа живэх шахам байгаа иргэдийн аюулгүй байдалд санаа зовж, хариуцлага хүлээв үү. Олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсний горыг нь нийтээрээр амсч байна. Эндээс харахад нэг ажил хийх гэхээр л улстөржиж босч ирдэг. Утга учрыг нь олохгүй муйхарлаж дайрдаг байдал эцэстээ ямар зүйлд хүргэхийг ус хуримтлуулах хоолойн жишээнээс харж болно.

С.Амарсайхан хотыг удирдаж байхдаа хотын соёл, нийслэлийн хот тохижилтод багагүй өөрчлөлт авчирсны нэг нь ТҮК-ийн ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хотын тохижилтын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл Хотын захирагчийн хэлсэн дээрх үг ажил хэрэг болж гудамж талбайн цэвэрлэгээнд зориулан тусгайлан үйлдвэрлэгдсэн бага оврын машинууд явж эхэлсэн. Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хог соруулах үйлчилгээтэй машинууд өнөөгийн цар тахлын үед ч хэргээ гаргаж байна. Мөн ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө. Тиймээс хойшид ажлаа хийе, асуудлаа шийдвэрлэе гэхэд нь улстөрждөг. Түүнийх нь горыг нийтээрээ амсдаг муу жишгийг болих хэрэгтэй. Зоригтой, зорилготой ажиллаж хийе гэснээр хийдэг, бусад нь  ч гэсэн хуруугаа хөдөлгөхгүй байж хошуу нэмэрлэдэг байдлаа больё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05