Баян-Өлгий аймагт  тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал сайжирч, нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул Ховд аймагт тогтоосон хөл хориог цуцалсан.  Үүнтэй зэрэгцэн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өчигдөр ЭМЯ мэдээлсэн.  Тус суманд 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарваганы мах идсэний улмаас халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагджээ.  Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол хөдөлгөөн нь удааширсан, өвчтэй тарвага гэсэн үг. Тухайн хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирсан. Одоогоор халуун нь бууж, суганы булчирхайн эмзэглэл нь багассан гэсэн мэдээлэл байна. Мөн нэгдүгээр хавьтлын 34 хүнийг бүрэн хяналтад авлаа. Сэжигтэй тохиолдлоос авсан сорьц өнөө орой 22 цагийн онгоцоор ирж, ЗӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийгдэнэ” гэлээ. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-нд ч тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ тарвага агнахыг хориглосон арга хэмжээг өчигдрөөс авч эхэлжээ.  Иймээс хөдөө гадаа аялж, зугаалж явахдаа тарвага агнахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05