Иргэд амны усыг зориулалтаар нь хэрэглэж байна

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ж.МИШЭЭЛ

 

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ бүтээн байгуулалт өнгөрсөн сарын 21-нд ашиглалтад орсон. Хөгжимт усан оргилуур, ногоон байгууламжтай зэрэгцэн иргэдийн хувьд шинэ соёл болсон зүйл нь амны ус байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр захад байрших амны ус нь гүний усыг цэвэршүүлэн гаргаж ирдэг тул шууд уух болон амаа зайлахад тохиромжтой юм. Манай улсад өмнө нь байршиж байгаагүй энэ усыг ашиглалтад орсон даруйд зарим иргэн цоргонд нь амаа хүргэн, сорж уух, гараа угаах зэргээр буруу хэрэглэж байсан. Үүнээс болж эхний хэдэн өдөр их бохирдсон. Харин одоо л иргэд маань амны усыг зориулалтаар нь хэрэглэж байна. Нэг хүн хэрэглээд бохирдох тул ариутгал цэвэрлэгээг ойр ойрхон хийж байгаа хэмээн хот тохижилтын газрын ажилтан хэлж байсан.

Зуны халуунд хэрэг болох амны ус иргэдийн түгээмэл хэрэглээ болоогүй нь ажиглагдлаа. Тухайлбал, ихэнх хүн  хажуугаар нь гарахдаа амны усыг харж зогсон, уухгүй өнгөрч, цоргоны дээрх товчийг дарж үзчихээд яваад өглөө. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Б.Баясгалан “Энэ усыг цэвэр эсэхэд эргэлзсэн учраас уулгүй өнгөрсөн. Коронавирус дэгдээд байгаа энэ үед олон хүн амаа хүргэн ууж байгаа учраас уухыг хүсэхгүй байна. Ерөнхийдөө цаг үеийн байдлаас болоод амны усыг шууд уух итгэл төрөхгүй байна. Олноор байршуулж, амьдралын хэвшил болгож чадвал халуунд цангасан эсвэл амаа зайлах шаардлага гарсан хүнд тохиромжтой л юм” гэсэн юм.

Шууд уухад итгэлгүй байгаа иргэд амны усыг саванд хийж эсвэл алган дээрээ тосч ууж байлаа. Ялангуяа, унадаг дугуйтай иргэд ойр ойрхон ирж амны усыг хэрэглэж байсан юм. Амны усыг хэрэглэсэн иргэн Х.Өнөржаргал “Дугуй унаад цангахад зам гарч дэлгүүр оролгүй энэ уснаас уух боломжтой нь сайхан санагдсан. Ус нь хэт халуун эсвэл хүйтэн биш уухад яг тохиромжтой байна” гэж байлаа. Бага насны хүүхдүүдийн хувьд ч амны ус содон зүйл байв. Тэд өлмийгөө өргөн товчлуурыг дарж “Ууж болох юм уу, нусаа нийдэг юм биш үү” хэмээн хоорондоо ярилцаж, амны усыг бие бие рүүгээ цацан тоглож байсан. Харин уншиж чаддаг хүүхдүүд “Гар, нүүрээ угааж болохгүй гэж байна” хэмээн амны усыг зааврын дагуу ашиглаж байв.

Амны ус бидний хэрэглээнд нэвтрээд тодорхой хугацаа өнгөрсөн ч зарим иргэн зохисгүй ашиглаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн хэв журмыг сахиулахаар ажиллаж буй цагдаагийн албан хаагч Х.Түмэннаст “Амны усны талаар хууль байхгүй учир буруу хэрэглэсэн иргэдийг бид торгодоггүй. Харин шаардлага тавьж, зааврын дагуу хэрэглэхийг сануулдаг” гэсэн юм. Амны усны төхөөрөмж дээр бичсэн анхааруулгын дагуу гар нүүрээ угаахгүй, амаа хүргэлгүй зайнаас уух нь зөв хэрэглээ. Мөн товчийг дарж хэдэн секунд усыг гоожуулсны дараа хэрэглэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.6  ДАВАА № 130 (6355)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05