Токио хотод шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн залуус халдвар авчээ

2020-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ коронавирусын тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.Тэрээр  “АНУ-д өчигдөр 54 мянга 300 тохиолдол бүртгэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр тоо юм. Ингэснээр тус улсын хэмжээнд 2 сая 679 мянган хүн халдвар авч, 128 мянган хүн нас барлаа. Халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаатай холбоотойгоор 23 муж улс үйлчилгээний байгууллагаа нээх шийдвэрээ хойшлуулсан.Түүнчлэн АНУ-ын муж улсууд иргэдээ олон нийтийн дунд байхдаа амны хаалт зүүхийг шаардаж эхэллээ” гэсэн юм.

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр 125 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинэ тохиолдлуудын 107 нь Токио хотод бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь Токиогийн шөнийн клуб, баараар үйлчлүүлсэн 20-30 насны залуус байсан аж.  Харин ОХУ-д 6 мянган хүн шинээр халдвар авч, нийт халдварын тохиолдол 661 мянгыг давж, 9,600 гаруй хүн нас барсан байна. Бразилд 48 мянган хүн шинээр халдвар авч,  батлагдсан  тохиолдол 1 сая 496 мянга болжээ.

Пүрэв гарагт БНСУ-д 63 тохиолдол бүртгэгдсний 52 нь дотоодын халдвар байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг төрөөс дааж байна. БНХАУ-д өчигдөр таван шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь Бээжин хотод бүртгэгдсэн байна. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод батлагдсан тохиолдлын тоо 331 болсон бөгөөд долоон хүн бүрэн эдгэрсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ. Манай улсын ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалж, коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагддаг болохыг тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05