Харийн оронд дүрвэн амьдарч олны танил болсон цуутай хүмүүс

2020-06-30
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Х.ОЮУНБОЛД

Жил бүрийн зургадугаар 20-нд дэлхийн дүрвэгчдийн өдрийг тэмдэглэдэг байна. Төрсөн нутгаа орхиж явсан ч олны танил, алдартан болсон эрдэмтэн, гүн ухаантан, урлагийн одод болсон олон хүн байдаг. Тэд гэр орон, эх орноосоо өөр оронд очиж амьдарсан ч дэлхийн болон хүн төрөлхтний хөгжил дэвшлийг өөд нь татахад саад болсонгүй. Хийж бүтээснээрээ амжилтад хүрсэн таван хүний талаар “Спутник” цахим хуудаст бичсэнийг хүргэж байна.

Альберт Эйнштейн

Энэ домогт эрдэмтэн, орчин үеийн физикийн онолыг үндэслэгчдийн нэг, 1921 оны Нобелийн шагналт тэрээр Германы Улм хотод 1879 онд төрсөн байна. 1930 оны эхээр еврей гаралтай, энхтайвны төлөө тууштай тэмцэгч Эйнштейн Германы фашист дэглэм хөгжиж эхэлсний улмаас АНУ руу дүрвэхэд хүрчээ. Ийнхүү дүрвэсэн тэрээр 1940 онд АНУ-ын иргэн болж олон их сургуульд багшилсан байна. Альберт Эйнштейн “Гитлерийн тахин шүтэх ёс нь намайг тойрон хүрээлсэн бүх хүний амьдралыг нэгмөсөн сүйтгэсэн гэж захиандаа бичиж байжээ.

M.I.A.

Дуучин, хүний эрхийн төлөө тэмцэгч Матханги Арулпграсам буюу M.I.A нэртэй энэ бүсгүй 1975 оны долдугаар сарын 18-нд төржээ. Хиндү шашинтай тэрээр Шриланкад дэгдсэн иргэний дайны үеэр Энэтхэг рүү нүүж ээж болон ах дүү нартайгаа нэгэн орхигдсон байшинд амьдарч байжээ. Харин 11 настайдаа урлагийн замналаа эхэлж Их Британи руу ээжтэйгээ хамт явжээ. Аавыг нь Арул Прагасам гэдэг байсан бөгөөд Илам оюутны хувьсгалт байгууллагыг байгуулсан байна. Дуучин бүсгүй анхны дебют дууны цомог “Арулар”-ыг 2005 онд, хоёр дахь “Кала” цомгоо 2007 онд гаргажээ. Хоёр дахь цомог нь Норвеги, Бельги, Швейцарь, Япон, АНУ-ын алдартай хүмүүсийн жагсаалтад багтаж Биллбоард шилдэг бие даасан цомгийн  жагсаалтад XVI байрт бичигджээ. Түүнээс гадна электроник болон бүжгийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн “Кала” цомгийг Их Британид, Канад, АНУ-д алтан цомгоор шалгаруулж гэрчилгээ олгожээ. Мөн Оскар, Грэмми, Бритийн шагнал, Меркури дуу хөгжмийн наадмын шагналд нэр нь дэвшиж байсан цорын ганц эмэгтэй дуучин аж. 2010 онд “Таймс” сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэсэн байна.

Фредди Меркури

Их Британийн домогт рок “Queen” хамтлагийн ахлагч, түүхэн дэх хамгийн нөлөөтэй, авьяаслаг дуучдын нэг тэрээр одоогийн Танзани улс буюу Занбизарын арал дээр төржээ. Тэр үед их Британийн харьяанд байсан аралд парс, энэтхэг гэр бүлд төрж өссөн байна. Жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг дуучин Фредди Меркури 1964 онд 16 настайдаа гэр бүлийнхээ хамт Их Британи руу нүүжээ. Харин найман жилийн дараа “Смайл” хамтлагийн дуучин болсноор хамтлагийнхаа нэрийг “Queen” болгож өөрчилсөн юм. Хамтлаг нь энэ нэрээрээ хөгжмийн түүхэнд мөнхөрч үлдсэн байна. Түүний талаар олон сонирхолтой баримт байдаг. Түүнд жинхэнэ нэр нь таалагддаггүй байсан гэнэ. Түүнээс гадна Их Британийн Пачганид суралцах үеэр дотуур байрных нь найзууд нэрийг нь зөв дуудаж чаддаггүй байжээ. Тиймээс Фредди гэж дууддаг болсон бол нөгөө нэрийг нь Mother mercury гэж дуулдаг “My Fairy king” дууг зохиосныхоо дараа овгоо болгож авсан байна. Тэрээр Бохемиан Рапсоди дуугаа төгөлдөр хуур тоглож зохиосон ч амьдаараа тоглохоос айдаг байсан аж. Учир нь андуурахаас айдаг байсан гэнэ. Мөн төгөлдөр хуурыг дэр болгож ашигладаг байжээ. Фредди Меркури энэ хөгжмийг хэвтэж тоглож сурсан бөгөөд сэрэхэд нь урам зориг өгдөг байсан аж.

Адут Акеч

Өмнөд Суданаас гаралтай Австралийн загвар өмсөгч. 1.75 метрийн өндөртэй, 19  настайдаа өнгөрсөн жилийн “Фашион Авардс”-ийн шилдэг загвар өмсөгчийн шагналыг хүртсэн. Тэрээр 2007 онд Австрали руу гэр бүлийнхэнтэйгээ дүрвэхийн өмнө хүүхэд насаа өнгөрүүлсэн Кени улсын дүрвэгчдийн хуаранд амьдарч байжээ. Авьяастай хүмүүсийг хайж олдог хүмүүсийн анхааралд өртсөнөөр 2016 оны есдүгээр сард Сайнт Лаурентэд ирсэн. Ингэснээр хоёр улирлын турш Шанелын өмнөөс алхсанаар амжилтын гараагаа эхэлсэн байдаг. Залуухан ч олон улсын Шанель, Валентино, Миу миу, Сайнт Лаурент хувцас загварын брэндийн том компани түүнийг шинэ хувцасныхаа загвар өмсөгчөөр сонгож ажиллуулсан байна. Шанелийн хувцас загварын ордны түүхэнд Парис дахь загварын долоо хоногийн шоуны жагсаалыг хаасан хоёр дахь өнгөт арьстан загвар өмсөгч хэмээн тэмдэглэгдсэн. Зөвхөн энэ ч биш Милан, Лондон, Нью-Йорк хотод болсон долоо хоногийн загварын шоунд оролцож байжээ. Адут Акеч “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Би дүрвэгч. Гэхдээ би үүнээсээ ичдэггүй. Уурладаггүй. Би Австралийн иргэн, өмнөд судан, австрали хүн. Гэхдээ үргэлж дүрвэгч байсаар байна” гэж ярьжээ. Тэрээр шилдэг загвар өмсөгчийн шагналыг хүртэхдээ “Би нэг удаа хийсэн шиг та нарыг томоор мөрөөдөхөөсөө хэзээ ч битгий айгаасай гэж хүсч байна” гэсэн аж.

Марлин Дитрих

Домогт дуучин, жүжигчин Марие Магдален Дитрих буюу Марлин Дитрих гэсэн урлагийн нэртэй тэрээр Германд 1901 онд төржээ.  Харин 1930 онд Европын анхны дуутай найруулагч Жозеф вон Стенбергийн “Цэнхэр сахиусан тэнгэр” кинонд тоглосноор нэрд гарсан байна. Эх орны II дайны хүнд жилүүдэд тэрээр холбоотон орнуудын цэргүүдийн байлдаж байсан фронтоор аялан тоглолт хийн дуулж явжээ. 1944 оны дөрөвдүгээр сарын 2-нд цэргүүд дээр дайсны фронт нуувчнаас хэдэн метрийн зайд хүртэл очиж байсан аж. Тэрээр фашистуудын эсрэг идэвхтэй тэмцэж байжээ. Тиймээс энэ нь түүний зарим эх орон нэгтний хувьд хэзээ ч уучилж болохгүй зүйл байсан аж. Гэхдээ түүний аав хатуу чанга, язгууртан герман цэрэг байжээ. Марлин хийлч болохоор суралцсан ч гэр бүлд нь таалагдсангүй. Гэхдээ кабаред анхаарал татаж байсан бүсгүй удалгүй дуучнаар ажиллаж эхэлжээ.

Харин түүнд нэр алдар авчирсан киноны найруулагч Стенбергийн долоон кинонд тоглож испани эмэгтэйн дүрийг бүтээсэн байна.  “Чөтгөр бол эмэгтэй хүн” киног нь Герман хүнд дүр төрхийг харуулж байсан учраас хоёр дахь бүгд найрамдах Засгийн газраас гаргахыг нь хориглож байв. Олон кинонд тоглосноор авчирсан нэр алдар нь цаг үеийнхээ хамгийн өндөр цалин орлоготой жүжигчин болгосон байна. Тэр Стенбергтэй амрагийн холбоотой байсан ч найруулагч түүний уулздаг эрчүүдийн жагсаалтад байсан гэнэ. Зохиолч нараас Эрнест Хемингуэй, цэргийнхнээс генерал Паттон, урлагаас Гиакометти, хөгжимчдөөс Бурт Бачарач нар багтдаг байсан аж. Бүгд түүнд дурладаг байжээ. Гэхдээ бодит байдалд 1920 онд Германд кино найруулагчийн туслахтай гэрлэж охинтой байсан байна. Түүнээс гадна нөхрөөсөө хэзээ ч салж байгаагүй аж. Гэхдээ түүнтэй болон охинтойгоо зул сарын баярыг өнгөрүүлдэг байсан байна. Харин эх орны II дайны үеэр фашизмын эсрэг тэмцэхээр амласан Холливудын оддын нэг байжээ.

1939 онд АНУ-ын иргэн болсон ба Гитлерийг үзэн яддаг байв. Марлин Дитрих 1960 онд бага багаар кино дэлгэцнээс холдож хөгжимд цаг заваа зарцуулах болжээ.  Харин 1974 онд тайзан дээр хөлөө хугалснаар урлагаа орхихоор шийдсэн аж. Түүний хамгийн сүүлд тоглосон кино нь 1974 онд гарсан “Жиголо” юм байна. Түүнээс хойш Парис дахь гэрээсээ бараг гарахаа больжээ. Зочдыг ялангуяа, сэтгүүлчдийг хүлээж авахыг зөвшөөрдөггүй байсан байна. Махимильян Счеллийн түүний тухай 1984 онд хийсэн баримтат кинонд ч оролцоогүй аж. Мөн амьдралынхаа сүүлийн жилүүдэд өнгөрснөө эргэн дурсах болсон байна.

Мэргэжил нэгт хуучин найз нөхдөөс нас барах бүрт зургийг нь олж ханандаа өлгөдөг байжээ. Ийнхүү амьдралынхаа сүүлийн жилүүд хэний ч талаар мэдэхийг хүсэлгүй амьдарчээ. Марлин Дитрих 1992 оны тавдугаар сарын 6-нд таалал төгссөн байна. Түүнийг Парисын Маделен сүмд хүндэтгэлтэйгээр оршуулсан бөгөөд оршуулгад нь олон хүн оролцжээ. Түүнээс гадна түүнийг сүүлчийн удаа харахыг хүссэн хүмүүс дугаарлан зогсч байсан аж. Түүнийг нас барснаас нь хойш жилийн дараа охин Мариа Рива муу ээж, хувиа хичээж амиа бодсон, биеэ тоосон эмэгтэй байсан хэмээн буруутгасан номыг хэвлүүлэн гаргажээ. Гэвч энэ үнэн байж болох ч хүмүүс үргэлж түүнийг жүжигчин, кино ертөнцийн домгийн нэг байсан гэж хардаг байна.

Эх сурвалж www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

6 цаг 50 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

7 цаг 41 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

7 цаг 48 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

8 цаг 24 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

12 цаг 47 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

12 цаг 52 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 2 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 7 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

13 цаг 12 мин