УНТЭ-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв” ашиглалтад орлоо

2020-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ж.МИШЭЭЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. “Иргэд энэ төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд цогцоор хамрагдаж, аливаа өвчлөлийг эрт илрүүлээд зогсохгүй, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах болно. Бид дөрвөн төрлийн тусгай багцын үйлчилгээг гаргасан бөгөөд үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй аль ч багцыг сонгож амралтын өдрүүдээр ч үйлчүүлэх боломжтой. Энэ төв нь тав тухтай үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн бүрэн хангасан” гэж УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан ярьж байсан.

Энэ төвд УНТЭ дээр хийдэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог 20 орчим эмч, мэргэжилтэн хийж үйлчлэх юм байна. Эмч, мэргэжилтнүүд нь ахлахаас дээш зэрэгтэй, таваас илүү жил ажилласан туршлагатай хүмүүс байх ажээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийг дэмжих төв” нь олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Бид гадаад улсад хийдэг эрүүл мэндийн бүрэн шинжилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдлээ” гэсэн юм. Эрүүл мэндийг дэмжих төвийг дэмжиж ЭМЯ-наас рентген болон эхо аппарат, зүрх, мэдрэлийн цахилгаан бичлэг, мониторын багаж төхөөрөмжийг өгсөн байна.

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дарга анагаах ухааны доктор Э.Баясгалан “УНТЭ-ийн амбулаториор өдөрт 2500-3000 хүн үйлчлүүлдэг. Бид энэ төвийг ашиглалтад оруулснаар ачааллыг 10-15 хувь бууруулж өдөрт 120-130 хүнд үйлчлэх боломжтой байна” гэлээ. Энэ төвийг байгуулснаар УНТЭ санхүүгийн хувьд хагас бие даасан байдал руу шилжиж байна. Мөн орлого нь эмч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин урамшууллыг нэмэхэд зориулагдах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05