“Зууны 100 эмэгтэй” номын нээлт боллоо

2020-06-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ж.МИШЭЭЛ

“Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын санаачлагаар ЮНЕСКО-той хамтран бүтээсэн “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр боть ном “Аз хур” номын дэлгүүрт /6.19-нд/ нээлтээ хийлээ. Бид XIII зуун, дундад зууны үеийн хатдын түүхийг мэддэг ч 100 жилийн өмнө шинэ Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдээ мэддэггүй. Тэгвэл 1921-2021 он хүртэл Монголын нийгмийн хөгжилд салбар салбарын эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг олонд таниулах зорилгоор “Зууны 100 эмэгтэй” төслийг санаачилснаар энэ ном бүтжээ. Нээлтийн үйл ажиллагаанд номыг бүтээхэд оролцсон хүмүүс болон номын баатар болох БНМАУ-ын алдарт нэхмэлчин, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам, уран нугараач, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу нар  хүрэлцэн ирсэн байлаа. Тэд XXI зууны залуустаа XX зууны манлайлагчдын түүхийг хүргэх энэ номын хуудаснаа өөрийн түүхийг үлдээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Төслийг дэмжигч, Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Зууны 100 эмэгтэй” нэгдүгээр боть номонд орсон 50 эмэгтэйг тодруулахдаа 100 woman.mn цахим хуудсыг нээж, салбар бүрийн тэргүүлэх 700 эмэгтэйн нэрийг олон нийтийн зүгээс дэвшүүлэн, санал асуулга авсан гэлээ. Энэ эмэгтэйчүүдийн намтар, мэдээллийг архиваас болон үр ач нараас нь авчээ. “Зууны 100 эмэгтэй” номонд орсон Эрүүлийг хамгаалахын сайд асан Д.Түмэндэлгэрийн дунд охин Ж.Сувдаа “Анх энэ төслийг баяртайгаар хүлээн авч ээжийнхээ материалыг өгсөн. Мэдээлэл цуглуулах явцдаа XX зууны эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхны төлөө их завгүй ажилладаг байсныг ухаарч өнөөгийн бидний хөдөлмөр тэдний дэргэд зүйрлэгдэхгүйг ойлгож авсан. Тиймээс залуу үеийнхэн энэ номыг уншиж, XX зууны дайчин эмэгтэйчүүдээс үлгэр дуурайл аваасай гэж хүсч байна” гэж ярилаа.

“Зууны 100 эмэгтэй” номыг бүтээхэд оролцсон хүмүүс.

“Зууны 100 эмэгтэй” номын зөвлөх “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө “Их аяны эхлэл” хэмээн онцоллоо. Учир нь манай улс википедиа дахь монгол эмэгтэйчүүдийн намтрыг нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор  энэ номонд орсон 20 эмэгтэйн мэдээллийг википедиад байршуулаад байгаа юм. Харин төслийн удирдагч Жаргалмаа “Зууны 100 эмэгтэй” номын баатруудын талаар баримтат цуврал нэвтрүүлэг хийж байна. Одоогоор 10-аад нэвтрүүлэг бэлтгэгдэж олон нийтийн сүлжээгээр цацагдсан гэв. “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал “XXI зууны эмэгтэйчүүд маань илүүг бүтээнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд дараагийн боть номыг гаргахаар ажиллаж байгаагаа дурдлаа. Төгсгөлд нь номын нээлтийн үйл ажиллагаанд ирсэн бүх хүнд номын дээжээс бэлэглэсэн юм.

Төсөл санаачлагч “Даян дэлхийн монгол эмэгттэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал, номын ерөнхий редактор Т.Бүдээхүү нар гарын үсэг зуран, дурсгалын үг бичиж байна.

Эх сурвалж www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05