ЭМЯ: Батлагдсан тохиолдол 204 боллоо

2020-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.19/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүнй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ.Өчигдөр үүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамруулж амжлаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй.  Мөн өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн 132 боллоо. Одоо 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Эмч нарт сэтгэлийн их сайхан хүнч өгч байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол буурсан байна. Дэгдэлтийг хяналтдаа авсан, халдварын шинэ тохиолдол ирэх өдрүүдэд ч буурна гэж албаныхан мэдэгдээд байна. Хэдий тийм боловч Бээжин хот хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгасаар байна. 

ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 7.7 мянгаар нэмэгджээ. ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас 7.6 мянган хүн эндсэнээс 500 нь эмнэлгийн ажилтан байна.

Япон улс дотоодын аялал жуулчлалтай холбоотой хязгаарлалтаа цуцаллаа. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Вьетнам, Тайланд, Австрали болон Шинэ Зеландаас жуулчин хүлээж авах асуудлыг судалж байгаагаа мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдлоо.

Энэтхэгт халдварын тохиолдол 13.8 мянгаар нэмэгдсэн бол Бразилд 17.8 мянгаар нэмэгдэж, нэг сая дөхөөд байна.

АНУ-ын Техас мужид халдварын тохиолдол 3.6 хувиар буюу өмнө нь байгаагүй өндөр хурдаар нэмэгдлээ. Флоридад халдварын шинэ тохиолдол хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 8.5 сая, эндсэн 455 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.5 сая давжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05