Б.Эрдэнэзул: Ойрын хугацаанд жингээ нэмэх төлөвлөгөөтэй байна

2020-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

Эх орны ирээдүй, өсвөр насныхны нэгэн төлөөлөл, ‘’Алдар’’ спорт хорооны тамирчин, хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэзултай ярилцлаа. Одоо 16 настай тэрээр 13 наснаасаа хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэжээ. Хүндийн өргөлт маш сонирхолтой санагддаг байсан учир айх зүйлгүй шууд л хичээллэж эхэлсэн гэж байлаа.  

-Эмэгтэй хүн хичээллэхэд жаахан хэцүү санагддаг л даа.  Анхны тэмцээнээ дурсахгүй юу?

-Хүндийн өргөлтийн спорт нь хүнд өөртэйгөө өрсөлдөх боломж олгодог.  Тийм учраас өөрийгөө ялж сурдаг. Түүний дараа өрсөлдөж чадна. Хэмжигдэхүүний спорт учраас бүх зүйл зарчим, төлөвлөлттэй байдаг.  Тиймээс ч аливаад хариуцлагатай, тууштай зан чанарыг илүү төлөвшүүлж чаддаг гэж боддог.  Үнэхээр гоё төрөл.   Би хүндийн өргөлтөөр хичээллэж эхлээд нэг сарын дараа анхныхаа тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Түүний дараагаар өсвөрийн хүүхдийн наадам, залуучуудын улсын аварга,насанд хүрэгчдийн улсын аварга зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн. Хамгийн сүүлд Ази тивийн аваргад амжилттай оролцоод ирсэн.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Манай “Алдар” спорт хороо цэргийн байгууллага учраас хатуу, чанга зохион байгуулалттай явагддаг. Ямар ч үед бэлэн байж чаддаг гэсэн үг.  Манай гэр  Эмээлтэд байдаг. Өөрөөр хэлбэл ‘’Алдар’’ спорт хорооноос 35.6 км зайтай. Гэсэн ч би нэг ч удаа бэлтгэлээ тасалдуулж байгаагүй. Энэ бол миний зорилгын төлөөх хичээл зүтгэл гэж ойлгодог.

-Таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

-Хамгийн ойрын зорилго гэвэл жингээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Өөрийнхөө  өндөртөө харьцуулаад тэд орчим килограммд барилдвал амжилт үзүүлэх боломжтой гэж тооцож үздэг.  Мөн  2021 оны өсвөрийн Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлдээ орсон байгаа. Цаашдаа олимп, тив дэлхийн аваргадтүрүүлж улсынхаа нэрийг цуурайтуулсан тамирчин болохыг зорилгоо болгон хичээж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

оросоо баярмаа
мундаг
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05