Т.Билгүүн-Од: Хамтлаг, дуучид өөрийн гэсэн имижтэй байх нь зөв гэж боддог

2020-06-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Өөр зочин” буланд“Флаш” хамтлагийн гишүүн Bebe буюу Т. Билгүүн-Одыг урилаа.

 

-Таныг “Флаш” хамтлагийн гишүүн гэдгээр хүмүүс мэддэг. Анх хэзээ хамтлагийнхаа гишүүн болж байв?

-Манай хамтлаг 2006 онд байгуулагдаж байлаа. Тэр үеийн хүүхдүүд бүгд хамтлагтай байсан цаг үе. Би ч гэсэн хамтлагтаа орохоос өмнө надаас ах хүмүүстэй нэг хамтлагт байсан. Тэд “Guys 666” хамтлаг шиг дуу хийгээд л намайг тэдэн шиг үглүүлэхийг хүсдэг байсан юм. Харин би өөрөөр үглэх, дуу хийхсэн гэж боддог байв. Тэр үед ФМ-104 дээр их ирдэг байсан “Флаш” хамтлагийн гишүүдтэй анх танилцсан. Мөн  санаа нийлснээр тэд намайг хамтлагтаа орох уу гэж асуусан. Ингэснээр Баба, Нандиа, Төөмөө гэсэн гурван гишүүнтэй байсан “Флаш” хамтлагт дөрөв дэх гишүүн нь болж орсон.

-Хамтлагаараа хамгийн анх удаа тайзан дээр гарсан дурсамжаасаа хуваалцаач?

-Дээр үед байсан хип хоп холбооноос зохион байгуулсан Монголын бүх том хип хоп хамтлаг оролцсон “Тамхины эсрэг” шоуны тайзан дээр огт гарч үзээгүй хүүхдүүд анх удаа дуулсан. Дараа нь УБ паласын “Опен эйр” танхимд болсон  “Люмино”, “Татаар”, “Дөрвөн зүг” хамтлагийн тоглолтод дуулж байсан. Дараа нь хамтлагаараа бие даасан тоглолтоо хийж байлаа. 2010 оны зургадугаар сарын 10-нд хийсэн тоглолтод одоо Комеди лабт комеди хийдэг Мөнхжин буюуMG, Gee, Бобо, Эзлэхүүн, “No name” гэсэн 7-8 хамтлаг оролцсон. Гэхдээ тэр үед хамтлаг, дуучид тоглолтын нэг хэсэг болж ордоггүй. Бидний өмнө халаалт маягаар дуулаад дараа нь бид тоглолтоо хийдэг байлаа.Ер нь хамтарсан тоглолт хийдэг байсан гэж хэлж болно.

-Одоо тэр тоглолтод чинь оролцсон хамтлаг, дуучидтай хэр холбоотой байдаг вэ?

-Дуучин Gee байна. Хип хоп урсгалд хийж бүтээсэн зүйлтэй хүн. Биднээс ах ч хүнтэй их сайхан харьцдаг. Ер нь хүндэлж, дэмжиж явдаг.Мөн жинхэнэ амжилттай яваа хүмүүс хүн танихаа больдоггүй. Хүнтэй илүү гоё харьцаад явдаг. Харин шинээр олны танил болж байгаа зарим нэг хүн өөрийгөө мундаг гэж боддог юм шиг байгаа юм. Би олны танил болчихсон учраас тэрэнтэй харьцаж болохгүй гэж боддог байх.  Намайг тэдэнтэй харьцаатай байхаар араас нь гүйгээд байна гэж боддог байж магадгүй.  Гэхдээ энэ бодол нь хэзээ нэг өдөр өөрчлөгдөнө байх гэж боддог.

-Хүмүүс хамтлаг дуучдыг ам барьж дууллаа гэдэг. Энэ талаар таны бодол?

-Одоо ам барьж дуулна гэж байдаг юм уу. Дээр үед бол тэгж дуулахаас өөр аргагүй болдог байсан үе бий. Ер нь ам барьж дуулна гэж байж болохгүй л дээ. Амьдаараа өөрөө дуулах нь алдсан ч гэсэн надад лав гоё санагддаг юм. Мэдээж өнгө алдах юм гарна. Гэхдээ их өнгө алдвал онигоо болно. Бид яг ам барьдаг байсан үеийн хамтлаг. Тэр үед техник нь муу. Тоглолтод оролцож байхад ихэвчлэн бүх микрофон нь ажилладаггүй байх нь бий. Дөрвөн гишүүнтэй хамтлаг дөрвөн микрофоны нэг нь ажиллахгүй тохиолдолд ам барих үе гардаг байсан. Ямар нэг микрофоноор дөрвүүлээ дуулалтай биш.

-Одоо танай хамтлагийн гишүүд юу хийж байна вэ?

-Хувиараа янз бүрийн юм хийж байна. Мийгаа гурав, Нандиа, Баба хоёр хоёр хүүхэдтэй сайн аав болсон. Миний хувьд дуу хөгжим хийгээд явж байна. Харин одоо коронавирус гарч тайзан дээр дуулалгүй удчихлаа. Тайзаа санаж байна. Тайзан дээр дуулахад хүмүүс дагаж дуулах гоё шүү. Хамтлагаараа зарим нэг газар очиж дуулахаар манай дуунуудыг сонсдог, мэддэг хүмүүс ирээд дагаж дуулахаар сайхан санагддаг. Сонирхуулахад “Татаар” хамтлагийн Заяагийн студид уран бүтээлээ бичүүлдэг. Тэнд хийж байгаа зүйл байна. Ер нь олон гоё юм хийж байгаа.

-Дуучин Bebe юунаас айдаг вэ?

-Энэ талаар нэг их чухалчилж бодож байгаагүй юм байна. Үзэх дуртай ч аймшгийн киноноос айдаг. Мөн аав ээжийгээ нас барах ч юм уу, тиймэрхүү зүйлийг хааяа бодохоор айдас хүрдэг. Айна гэдэг чинь тийм муухай зүйл бас биш гэж боддог. Зэвүүн мэдрэмж шүү дээ.

-Тэгвэл ямар спортоор хичээллэдэг вэ?

-Одоо фитнессээр хичээллэж байгаа. Хүүхэд байхдаа ушу, кунфу, сагсны секцэнд явдаг байсан юм байна. Найзуудтайгаа хөлбөмбөг тоглох дуртай. Сонирхож үздэг спорт гэвэл сагс, хөлбөмбөг. Фитнесст бол хааяа жин нэмэх гээд байдаг учраас жингээ хасахын тулд явдаг юм.

-“Хархны өгөөш” кинонд тоглосон байх шиг харагдсан?

-Тэр кинонд бид тоглох байсан ч амжаагүй. Ер нь над шиг клипэн дээрээ  жүжиглэх авьяасгүй хүн кинонд тоглох боломж нь байлаа ч тоглодоггүй. Найруулагчийг нь уурлуулаад хачин юм болох байх.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Яг одоо өнгөрсөн жил авсан “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” гэдэг номыг уншаад дундаа орж байна. Гэхдээ уншиж амжихгүй л байна. Би хувь хүний хөгжлийн номноос илүү уран зохиолын ном унших дуртай. Гэхдээ хольж унших хэрэгтэй. Уран зохиолын ном хүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг гэж боддог.

-Найз гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Найз нөхөд гэдэг бол хамгийн гоё юм. Бас олон найзтай байх хэрэггүй. Цөөхөн сайн найзтай байх хэрэгтэй юм болов уу. Найз гэдэг үг их өргөн бүх зүйлийг агуулсан үг. Тиймээс найз шиг найз байхын тулд олон зан чанартай байх хэрэгтэй гэж бодож байна. Найз гэдэг бол их гоё үг.

-“Флаш” хамтлагт анх дуулаад ямар хөлс авч байв?

-2006 онд хамтлагаараа цөөхөн хүнтэй ресторанд дуулаад 20 мянган төгрөг авч байсан юм байна. Тэр үед хөдөлмөрөөрөө, дуулаад мөнгө олж болдог юм байна гэдгийг мэдрэхэд их сайхан санагдаж байсан. Тэгээд хамтлагаара хоолонд орж байсан. Гэхдээ 15, 16-тай хүүхэд байхад нэг их орлого олоод байдаггүй байлаа. Дээрээс нь анхнаасаа мөнгө бидэнд чухал байгаагүй. Гоё дуутай, клиптэй болох, тоглолтоо хийх нь л чухал байсан. Тэрийгээ хийсэн. Тухайлбал, бидний гаргасан дөрвөн цомог, тоглолтын тасалбарууд байна. Хүмүүс биднийг хэчнээн муулсан ч, хийсэн бүтээсэн бүхнийг минь үгүйсгэж чадахгүй. Бид хүүхэд байхаасаа энэ бүхнийг хүсдэг байсан.

-Ганцаарддаг уу?

-Ганцаардалгүй яахав. Тийм үедээ кино үзэх, машинтайгаа гадуур явах, ном унших, юм боддог. Ганцаардах чинь ер нь гоё. Гоё мэдрэмжүүдийн нэг. Өмнө нь дууны үг бичдэг байсан. Одоо больчихсон. Ганцаардана гэдэг чинь эморно гэсэн үг биз дээ. Харин хэцүү үед бол ганцаардал чинь сайхан юм биш.

-Зарим нэг хамтлаг, дуучид гарч ирээд хайрын тухай дуу дуулахгүй амьдралын тухай дуулна гэдэг. Энэ талаар юу боддог вэ?

-Байж болно. Тэд чинь өөрийн гэсэн чиг зорилго, имижтэй байх хэрэгтэй. Тэр өөрийгөө бүрдүүлэх юманд нь хайрын дуу дуулахгүй, сонсохгүй гэж зурагтаар гарахдаа имижээ бүрдүүлэхийн тулд тэгж ярьж болно.  Энэ нь байж болох, байх ёстой зүйл гэмээр байна. Монголд урлаг хөгжиж байгаа энэ үед жаахан ялгаатай байх хэрэгтэй. Надад бол зөв санагддаг. Би бас багагүй хугацаанд дуу зохиогоод хийчихлээ. Тэгээд бодож байхад  бид олон тэрбум хүнтэй ертөнцөд амьдарч байна. Би дуртай үгээрээ, дуртай дуугаа дуулах нь надад олдсон хамгийн том эрх чөлөө, боломжийн  нэг. Түүнийгээ яаж илэрхийлж гаргах нь хамаагүй байх. Олж сонсох хүмүүс нь олж сонсоно биз. Эсвэл хэн ч сонсохгүй байх ч магадлалтай. Бүгд Gee  шиг байх албагүй гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.19  БААСАН № 120 (6345)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05