Э.Содномжамц: Хүнээ, гэр бүлээ, төрөө дээдэлж байж бид хөгжинө

2020-06-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

2020 оны УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Баянхонгор аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Эрдэнэ-Очирын Содномжамцтай ярилцлаа.

 

-Сайн явж байна уу та.  Сонгуулийн санал хураалтын өдөр ойртож байна. Баянхонгор аймагт ямархуу өнгө аяс, уур амьсгалтай сонгууль болж байна вэ. Та өнөөдөр /өчигдөр/ хаана ажиллаж байна?

-Хүрээмарал суманд иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж явна.  Баянхонгор аймагт  2020 оны УИХ-ын сонгууль нэлээд онцлогтой болж  байна.

Зарим өрсөлдөгч  маань санхүүгийн хувьд боломжтой,  хувийн компанитай, баян хүмүүс байна. Нөгөө хэсэг нь  эрх мэдэлтэй, улс төрийн өндөр албан тушаалтай нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. Харин “Та бидний эвсэл”-ээс эрүүл мэндийн салбарт 10 гаруй жил ажилласан Ж.Ганзул эмч маань нэр дэвшиж байна.  Мөн цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл дэд хурандаа Г.Цэвээнжав гэж хүн нэр дэвшиж байгаа.  Миний хувьд төрд 22 жил ажилласан, төрийн албан хаагчдын төлөөлөл гэж хэлж болно. Хуулийн дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Ажилгүйчүүдийн төлөөлөл ч гэж болно.   Тэгэхээр их мөнгөтэй нөгөө талаас их эрх мэдэлтэй өндөр албан тушаалтнууд, бидний хувьд жирийн иргэдийн төлөөлөл болж байна.  Ийм өрсөлдөөн үргэлжилж байна даа.

-Тэгэхээр их харьцангуй өрсөлдөөн болж байгаа юм байна. Иргэд, сонгогчид маань хэрхэн хүлээн авч байна вэ?

-Мөнгө, эрх мэдэл хоёрын эсрэг жирийн иргэдийн төлөөлөл нэр дэвшиж байгаа гэдэг нь л хамгийн оновчтой, зөв тодорхойлолт болж байна. Иргэд сонгогчид маань мэдээж биднийг дэмжиж байгаа. Харин мөнгөтэй хүмүүсийг хөдөө орон нутагт амьдардаг баяндуу амьдралтай хүмүүс нь дэмжээд байх шиг.  Харин эрх мэдэлтэй хүмүүсийг л төрийн алба хашиж байгаа албан тушаалтнууд нь  дэмжиж байна. Харин биднийг Баянхонгорын эгэл жирийн ажилчин анги, хөдөө нутгийн иргэд, малчид дэмжиж байгаа. Тийм болохоор сонгуулийн үр дүн “Та бидний эвсэл”-ийн талд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Аймгийн хэмжээнд тулгамдсан, сэтгэл эмзэглүүлсэн асуудал юу байна вэ?

-Жирийн ард иргэд маань орлого муутай байна. Ажлын байр хөдөө орон нутагт  ялангуяа, сумдад огт байхгүй гэж хэлж болно. Суман дээр амьдарч байгаа хүмүүс  маань ерөөсөө л төрийн албан хаагчид, сумын ЗДТГ, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа хүмүүс байдаг.  Тэгэхээр их, дээд сургууль төгсөөд ирж байгаа залуус маань зарим нь ажилгүй,  хөдөө мал дээр гарч байна.  Жижиг, дунд үйлдвэрлэл суманд огт байдаггүй.  Хэдхэн жижиг дэлгүүрүүд байна.  Мөн энэ жил Засгийн газраас нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж малчдад хүлээлт үүсгэсэн. Үүнээс болоод малчин өрх маань зээлээ төлж чадахаа больсон байна. Одоогоор ноолуур кг нь 47 мянган төгрөгийн үнэтэй байна. Төр, засаг нь ингэж худлаа ярьдаг, хэнэггүй загнадаг байж болохгүй.  Энэ асуудалд иргэд маш их бухимдалтай байна. Дээрээс нь ажлын байр бий болгох зориулалттай ЖДҮХС-г сайд, дарга нар нь аваад хэрэглэчихсэн. Мөнгө хүүлдэг хэрэгсэл болгочихсон асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Шударга ёс төрийн аль ч түвшинд тогтоогүй байна гэдгийг  хэлж байна. Баян, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс гэмт хэрэг хийчихээд гадаадад гараад зугтчихдаг. Жирийн ард иргэд  нь жижигхэн алдаа гаргавал алх цохиулаад шүүхийн шийдвэр уншуулаад шорон руу явуулчихдаг. Ийм л нийгэм  бий болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна.

-Та гишүүнээр сонгогдвол ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Надад хувийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. МАХН-ын тэргүүлж оролцож байгаа “Та бидний эвсэл”  “Монголын гурван баялаг” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Иргэддээ танилцуулж байна.  Нэгдүгээрт, Монгол хүн Монголын суурь баялаг гэсэн үзэл санаа.  Хоёрдугаарт, Монгол өрх, Монгол гэр бүл Монгол Улсын тулгуур баялаг юм.  Гуравдугаарт, Монголын төр, засаг Монголын түшиг баялаг гэсэн ийм мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.  Хүнээ, гэр бүлээ, төрөө дээдэлж байж Монгол Улс маань хөгжинө гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй явдаг хүн.

-Малчид, орон нутгийн иргэдийн амьдрал руу чиглэсэн ямар бодлого баримтлах вэ?

-Иргэдээ ажилтай  болгож, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн.  Өр, зээлийн хүүгийн дарамтыг буулгая.  Малчид маань ноолуурын орлогоороо хүүхдийнхээ сургалтын төлбөр,  өндөр хүүтэй зээлээ төлдөг.  Гэтэл энэ жил ноолуурын орлого хасагдаж зээлээ төлж чадахаа больсон. Тэгэхээр төр өөрөө мөнгө хүүлдэг, зээлийн хүүгийн дарамтад оруулдаг байдлыг өөрчилье. Мөн манай мөрийн хөтөлбөрт малчдаа өвөлжөөтэй болгох, дулаан тохилог сууц баръя гэсэн ийм нарийн заалтууд ч тусгагдсан байгаа. Малчдын өвөлжөөн дээр нь сууц барих нь тийм  холын зорилго биш. Урт хугацаатай, хүү багатай,хөнгөлөлттэй нөхцлөөр малчдынхаа сууцыг бариад өгөхөд хөдөөгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал ч  сайжирна.

-Та ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Тэгэхээр малчдын эрүүл мэндийн асуудалд ямар бодолтой байдаг вэ?

-Хөдөөгөөр явж байхад малчид маань ихэнх нь бөөр, нурууны асуудалтай болсон байна. Мөн ходоодны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Яагаад гэхээр манайх хатуу, ширүүн уур амьсгалтай.  Өвөл нь хэтэрхий хүйтэрдэг, зун нь их халдагтай холбоотой.  Цаг уурын эрс тэс уур амьсгалаас болж бөөр, нурууны өвчлөл нэмэгдэж байна.  Гэтэл сумын эмнэлэг дээр үүнийг эмчлэх боломж хязгаарлагдмал. Хот, аймаг руу очиж эмчлүүлэх нь малчдад эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй.  Тэгээд очиж үзүүлж чадахгүй хүндрүүлдэг. Эцсийн шатанд нь оруулдаг. Ийм л асуудлууд ажиглагдаж байна.

Би өөрөө гурван эмэгтэй дүүтэй. Нэг нь малчин хүн. Дүү маань надад “Малчдын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг болчихвол их тустай юм байна шүү” гэж хэлж байсан. Энэ бол сум бүрт яригдаж асуугдаж байсан малчдын нийтлэг асуудал. Тэгэхээр энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана.  Дараагийн нэг асуудал нь Монгол Улс 30.5 тэрбум ам.долларын өртэй болчихоод байгаа. Иргэд маань цалингийн, малчдын, тэтгэврийн зээлтэй. Ийм байхад манай цөөхөн хүмүүс гадныхантай нийлж баялаг ордуудаараа баяжиж, улс орноо хохироож байна. Харин малчид, иргэд, залуучууд, хөдөөгийн ард иргэдийн ирээдүй бүрхэг байна.  Тийм ч учраас би улс төрд оръё гэж шийдсэн. 

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянхонгор аймгийн “Та бидний эвсэл”-ийн сонгуулийн штабаас бэлтгэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

 

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

1 цаг 38 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

5 цаг 43 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

5 цаг 43 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

5 цаг 43 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

18 цаг 4 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

21 цаг 29 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

21 цаг 35 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин