“Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил”

2020-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач И.Энхболд

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. 1990 оноос Монгол Улс социалист системээс татгалзаж, ардчилал, зах зээлийн замаар хөгжиж эхэлсэн энэ үед Азийн социалист орнуудаас БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон түүхтэй. Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх, доктор Ж.Ломбо, залуу дипломатч, Ломбын Хаш-Эрдэнэ нар  “Монгол Улс, БНСУ-ын харилцаа 30 жил” хэмээх номыг Монгол, Солонгос хэлээр туурвин бүтээжээ. Ж.Ломбо гуай дипломат албанд 40 жил зүтгэхдээ Умард, Өмнөд Солонгосын аль алинд нь Элчин сайд, бусад албан тушаалд 30 жил томилогдон ажиллаж байсан хүний хувьд Солонгосын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, түүх, холбоо харилцаа, монгол, солонгос хамт олон, найз нөхдийн дэмжлэгт тулгуурлан хоёр орны харилцааны 30 жилийн ойд зориулж энэ номыг эмхэтгэн боловсруулжээ. Номонд хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, төр, засгийн тэргүүн нарын айлчлал, гэрэл зураг, төр, нийгмийн зүтгэлтэн, Элчин сайд, эрдэмтэд, судлаачдын дурсамж, ярилцлага, өгүүлэл, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга гэсэн олон салбар, төрөл бүрийн баримт, мэдээ, судалгааг багтаасан зургаан бүлэгтэй, хоёр боть бүтээл юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05