Сэрэмжлүүлэг: Хэт халалтын үед хар өнгийн хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна

2020-06-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

Энэ долоо хоногт 32 хэм хүртэл халах талаар ЦУОШГ-аас сэрэмжүүлсэн.  Тиймээс НЭМХ-гийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Өлзиймөнхийн наршихаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Тэрээр “Халууны улирал эхэлж байна. Тиймээс даралт ихтэй, өндөр настай хүн, хүүхэд багачууд гэрээс гарахдаа анхаараарай.  Мөн ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс наршихдаа амархан байдаг.  Тэгэхээр нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, хар өнгөтэй хувцас өмсөхгүй байх, шингэн ус сайн хэрэглэх нь чухал.  Мөн зуны улиралд автомашин  доторх хэм гадна орчныхоос 20-30 хэмээр илүү болдог тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй автомашин дотор орхихгүй байх хэрэгтэй гэлээ.  

Наршилтын үед илрэх шинж тэмдэг

-Бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэх ядрах, гүйлгэх, бөөлжих, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран цухалдах, дотор муухайрах, нүүр чинэрэн улайх зэрэг илэрнэ.  Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэн дуудах, сэрүүхэн нам газарт шилжүүлэн амаруулах, бүлээн шингэн уулгах, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэт халалтын үед жирэмсэн эмэгтэйчүүдийн авах арга хэмжээ:

-Цагаан болон цайвар өнгөтэй нимгэн, ханцуйтай хувцас өмсөх, нарны малгай өмсөх, шилэн хүзүүн дээрээ хүйтэн устай алчуур тавих хэрэгтэй.  Мөн нарны шил зүүх, хөлд эвтэйхэн намхан ултай углааш өмсөх, шүхэр авч явах нь чухал.  Өдрийн 11.00 -16.00 цагийн хооронд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, олон хүн цугласан газраас зайлсхийх хэрэгтэй.  

Хооллолт

-12 ба түүнээс дээш аяга усыг нэг дор биш балга балгаар уух, шинэ жимс, жимсгэнэ идэх, мах махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх хэрэгтэй.  Үзэм, нохойн хошуу, нэрс, зуун настын шүүс, тараг уух. Давс ихтэй хоол, хиам, бяслаг, утсан бүтээгдэхүүн шарсан төмс хэрэглэхгүй байх, амтлагчаас татгалзах, кофе, давс ихтэй цай уухгүй байх, мөн согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэт халснаас үүдэн иргэд гол усруу амарч зугаалах тохиолдол ихсэж, гол усанд живэх гэх мэт олон эрсдэл үүсэх аюултай байдаг тул ард иргэд болгоомжтой явахыг анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05