Коронавирус: Эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна

2020-06-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

ЭМЯ-наас /06.12/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байгаа. Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байна " гэж ХӨСҮТ-ийн захирал Х.Нямхүү мэдээлэв. 

Зарим судалгааны үр дүнгүүдээс танилцуулбал:

  • АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар COVID-19 халдвар авсан өвчтөнүүдийн 20 гаруй хувьд арьс салстаар тууралт гарсан байна. Эдгээр тууралт нь өвчний эхэн үед илрэх нь бага бөгөөд өвчний ид үед илэрч, 3-4 долоо хоногийн дараа аажимдаа арилж байсныг тогтоожээ.
     
  • COVID-19 халдвар болон тамхины хамаарлыг судалсан 12 судалгааны ажил хийгджээ. Судалгаанд хамрагдсан 9,025 өвчтөний 9.7 хувь нь хүндээр өвдсөн, 5.5 хувь нь тамхи татдаг. Харьцуулсан судалгаагаар халдвар авсан тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хоёр дахин их байгааг тогтоосон байна.
     
  • АНУ-д тархвар зүйн судалгаа хийсэн. Ингэхдээ усан тамхи хэрэглэдэг иргэдийн тоог халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулсан байна. Муж бүрээр нь харьцуулсан уг судалгааны үр дүнд тухайн мужид усан тамхи хэрэглэгчдийн эзлэх хувь нэг хувиар нэмэгдэхэд халдвар авсан тохиолдол 0.3, нас баралт 0.4 хувиар нэмэгджээ. Энэхүү хамаарлыг үндэслэн усан тамхи хэрэглэх нь COVID-19 халдвараар өвчилсөн тохиолдолд биеийн байдлыг хүндрүүлэх магадлалтай гэж үзсэн байна.
     
  • COVID-19 халдварын үед халуурах шинж тэмдэг илэрдэг амьсгалын замын өвчин боловч, өвчтөнүүдийн 50 орчим хувь нь хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн байна. БНХАУ-ын Хубэй мужийн 204 өвчтөнд хийсэн судалгаагаар өвчтөнүүдийн 48.5 хувьд хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрчээ. Өвчтөнүүдийн 84 хувьд хоолны дуршил буурах, 29 хувьд шингэн алдах, 0.8 хувь нь бөөлжих, 0.4 хувьд нь гэдэс өвдөх шинж тэмдэг илэрчээ. Иймд эрдэмтэн судлаачид COVID-19 халдвар хоол боловсруулах системийг өвчлүүлдэг дээр санал нэгдэж байна. 
     
  • COVID-19 халдвар авсан хорт хавдартай иргэдийн нас барах магадлал хорт хавдаргүй өвчтөнийхөөс 2.5 дахин илүү байна. Төрлөөр нь авч үзвэл уушгины болон цусны хорт хавдартай иргэд илүү өндөр эрсдэлтэй байгааг эрдэмтэд тогтоожээ.

Вакцин

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр "Модерна" компанийн хөгжүүлж буй COVID-19 халдвараас сэргийлэх вакцины туршилтын сүүлийн шатны судалгаа долдугаар сард эхлэхээр болжээ. Тухайн туршилтын хоёрдугаар шатанд нийт 300 хүнийг хамруулж, хүний дархлаа уг вакцинд ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалсан бол ирэх сард эхлэх сүүлийн шатны туршилтад нийт 30 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцины гуравдугаар шатны уг судалгаагаар нь аюулгүй байдал болон үр дүнтэй эсэх хамгийн гол дүгнэлт гарах учиртай" гэдгийг онцолж байв.

Үргэлжлүүлэн "Түүний дараа,

  • Наймдугаар сард Оксфордын их сургууль болон Астра Зенека компанийн хамтран хөгжүүлж буй вакцин,
  • Есдүгээр сард Жонсон ба Жонсон компанийн халдвараас сэргийлэх вакцины гуравдугаар шатны туршилт тус тус эхэлнэ гэх мэдээллийг АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний төвийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05