Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна

2020-06-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Өөр зочин” буланд МҮОНРТ-ын киноны дуу оруулагч, орчуулгын найруулагч Э.Билгүүдэйг  урьж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Э.Билгүүдэй гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, 2003 онд СУИС-д элсэн орж кино драмын жүжигчний ангид суралцаж төгссөн. Түүнээс хойш МҮОНРТ-д 14 жил орчуулгын киноны жүжигчин, орчуулгын найруулагчаар ажиллаж байна.

-Та жүжигчин мэргэжлээр сурч, төгсчихөөд яагаад дуу оруулагчаар ажиллах болсон юм бэ?

-Кино бол миний сонирхол. Багаасаа кино үзэх дуртай хүүхэд байсан. Видео тоглуулагчийн киног 50 төгрөг өгөөд хичээлээ таслаад үздэг байлаа. СУИС-ийн кино драмын жүжигчний ангиа төгсөөд би МҮОНРТ рүү, харин Л.Сөрөлт жүжигчнээрээ ажиллахаар явж байлаа. Тэр үеэс л кинонд дуу оруулахаар шийдсэн. Ер нь кинонд дуу оруулах их онцлогтой, жүжигчинд нарийн мэдрэмж өгдөг. Би энэ мэргэжилдээ сонирхолтой, дурласан болохоор хийж явна даа.

-Та мэргэжлийн жүжигчин хүн. Тайзан дээр дүр бүтээж байв уу?

-Оюутан байхдаа тайзан дээр дүр бүтээж байсан. Түүнээс хойш телевизийн хүн болоод энэ салбартаа л байна. Харин кино зураг авалтад бол найруулагчаар явдаг. Ерөнхийдөө орчуулгын найруулагчаа хийж байна. Гэхдээ энэ албан тушаалыг аваад жил гаруй болж байгаа. Тиймээс заримдаа өөрөө кинондоо дуу оруулдаг. Миний ажил ихэвчлэн дүр хуваарилалт хийх, жүжигчидтэйгээ ажиллах юм.

-Дуу оруулагчаар ажиллаад 14 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хэдэн кинонд дуу оруулав?

-14 жилийн хугацаанд олон ангит, нэг ангит бүгд нийлээд 12 мянга гаруй кинонд дуу оруулжээ. Энэ кинонуудаас хамгийн их сэтгэлд хоногшсон дүр, дуу оруулалт бол “Бурхан багш” киноны Буддагийн дүр байна. Мөн “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүр байна. Миний хоолой зөөлөн залуу хоолой. Тэгэхээр дандаа л залуучуудын дүрд дуу оруулдаг.

-“Бурхан багш” киноны гол дүрийг авахад сонгон шалгаруулалт хийв үү. Яаж шалгарсан бэ?

-Би өөрөө дүрээ хуваарилдаг хүн байхгүй юу. Хаан ааваас нь эхлээд бүх дүрээ хуваарилаад дууссан. Манай дуу оруулагчид бүгд туршлагатай, сайн мэргэжилтнүүд. Тэгээд гол дүрээ яах вэ гэж бодоод дуу оруулагчид болон редактортайгаа ярилцахад чиний л хийх ёстой ажил гэсэн. Тэгээд л дуу оруулахаар болсон.

-Бурхан багшийн дүрд дуу оруулахад танд ямар санагдаж байсан бэ?

-Их өөрчлөлт гарсан. Хүмүүс бурхан багштай зурагаа авахуулъя гэхээр санаа зовдог. Тэр олон хүний итгэлийг алдахгүйн тулд сайхан уран бүтээл хийгээд сайн дуу оруулах гэж их хичээсэн. Ер нь их хүнд дүр. Тэр хүний мэдэрч байгаа бүх зүйлийг өөрөө мэдэрч гаргана гэдэг хүнд даваа байсан. Би ч гэсэн бурхан шашинтай айлын хүүхэд. Өвөө эмээгийндээ очоод зулын гэрэлд унтах, арц хүж үнэртэх дуртай. Би багадаа их өрөвч хүүхэд байсан гэсэн. Гурван настай байхдаа хонь гаргахыг хараад эмээ дээрээ очоод “Гадаа хонины бөөр гаргачихлаа, хонь байхгүй болчихлоо, та зулаа өргөөрэй” гэж хэлдэг байсан гэсэн.

-Кинонд дуу оруулсны дараа танд өөрчлөлт гарсан болов уу?

-Их өөрчлөлт орсон. Дүрээ аваад уншиж танилцаад багтраад сүүлдээ уйлаад давчидсан сэтгэлээ нээсэн. Их олон зүйлийг сурч авсан. Дүрдээ дуу оруулж байхдаа эхэндээ энэрэл, нигүүлсэл гэж юу байдаг, амгалан тайван байх гэж юу байдгийг мэддэггүй байсан. Байнга нэг зүйлд түгшсэн байдалтай байдаг. Зарим нэг юмнаас айж, санаа зовж бэргэсэн байдалтай байсан. Харин киноны гол хэсэг рүү ороход “Бурхан багш” өөрөө гэгээрэлд хүрдэг тэр үед л дуу оруулж байгаа би өөрөө тайвширсан. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л их тод үлдсэн.

-Энэ киног яагаад гаргахаар болсон юм бэ?

-Энэтхэг, Монголын харилцааны 65 жилийн ойд зориулж УИХ-ын дарга, Сүсэгтний холбоо, Гандантэгчинлэн хийд, МҮОНРТ хамтран үзэгч түмэнд хүргэж байгаа. Энэ кино нь 2013 онд бүтсэн, дэлхийд дээгүүр байр эзэлж яваа кино гэдгээрээ онцлогтой. Энэ киноны дуу оруулалт нэгдүгээр сард эхлээд гуравдугаар сард дууссан. 55 ангитай кинонд 55 хоног дуу оруулсан даа. Сая цар тахлаас болоод киноны жүжигчид нь Монголд ирнэ гэж байсан ч больчихсон. Хэрэв гол дүрийг бүтээсэн бурхан багш ирвэл хамгийн түрүүнд уулзана гэж боддог. Хүмүүсээс талархлын үг их ирж байгаа. Энэ кинонд дуу оруулснаар манай ажлынхан ч гэсэн бүгд сэтгэл өндөр байгаа. Бид их зүйл ойлгож авсан. Сүсэгтний холбооны хамт олноос ч гэсэн урмын үг их ирж байгаа. Кинонд дуу оруулж байхад манай заалны уур амьсгал сайхан байсан. Будда гэгээрэлд хүрээд цаашлах тусам бид баярлаж жаргалтай болж байсан.  

-Мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?

-Мэдээж бодолгүй яах вэ. Эсрэг дүр их гоё юм шиг санагддаг. Эсрэг дүрд нэг тогловол яадаг бол гэж бодож байсан. Үндэсний телевизийн хийсэн киноны зарим нэг дүрд тоглохоос гадна найруулагчаар ажиллаж байсан. Би жүжигчин мэргэжлээ биш орчуулгын киног яагаад сонгох болсон бэ гэхээр орчуулгын кинонд дуу оруулдаг хүн цөөхөн. Дээр нь кинонд дуу оруулж байгаа хүмүүс тэр киноныхоо дүртэй адилхан болж маш гайхалтай мэдрэмжүүдийг авч байдаг. Мөн хүний дотоод мэдрэмжүүд их хөгждөг. Би энэ кинонд дуу оруулснаар 2500 жилийн өмнөх “Бурхан багш“-ийн түүхээр аялж чадаж байна. Яг дотор нь орж мэдэрч байгаа бүх зүйлийг нь гаргаж чадаж байна. Би өөрийгөө 2500 жилийн настай гэж хэлэхэд гайхах зүйлгүй, энэ бол миний мэргэжлийн гайхамшиг. Би өнгөрсөнд болон ирээдүй рүү ч очиж чадна. Энэ бол миний бахархал. Кино бол хамтын уран бүтээл байдаг. Тиймээс хамт олондоо баярлалаа.

-Таны  цаашдын мөрөөдөл? 

-Би орчуулгын киноноосоо салж чадахгүй байх. Уран сайхны кино найруулахыг хүсдэг. Одоо туршлага, судалгаа хийж яваа хүн шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

 

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

11 цаг 21 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

15 цаг 19 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

15 цаг 19 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

15 цаг 19 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин