УОК-оос гаргасан шийдвэрүүд

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УОК-ын 23 дугаар хуралдаан өнөөдөр /06.11/ болж, дараах асуудлаар шийдвэр гаргажээ. 

1.Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулж, ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгааг ярилцлаа. Цаашид олон орноос иргэд ирэхэд бэлэн байдал хэр хангагдаж байгаа талаар болон ажиллах хүч, эмийн нөөцийг авч үзжээ.  Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 194 хүнийг хүлээн авснаас 89-ийг эдгээж, 105 хүнийг эмчилж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.  Халдвар авсан 194 хүний 89 нь ОХУ-аас, бусад нь өөр улс орнуудаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Мөн 17,694 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Ингээд лабораториудад 17 хүн, нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй бөгөөд N95 маскаас бусад төрлийн зүйл дутагдаагүй гэдгийг хэлсэн.  Үүнийг харгалзан N95 маскны нөөцийг бүрдүүлэхээр болсон.  Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон гэдгийг танилцуулжээ. 

2. Хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 500 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусын халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоохоор болжээ. 

3. АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг өгнө. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Иргэхдээ уг онгоцоор Сиэтл хотоос монголчуудаа авчрахаар шийджээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12