ЭМЯ: Халдвартай хүмүүсийн 89 нь хөнгөн, 16 хүндэвтэр байна

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.10/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс.Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 105 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүний 58 нь сувилалд, 16 нь гэртээ, ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байгаа. Өчигдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 175 хүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Увс аймгийн Давст суманд хилээр хүмүүс нэвтэрчээ

Манай улстай хил орчим ОХУ-ын Чита, Эрхүү, Тува зэрэг бүсүүдэд халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хяналтаа сайжруулсан байна. Энэ бол бидэнд маш тодорхой дохио өгч байна. Зургаан сар хамгаалсан амжилтыг эвдэх эрсдэл байгаа. Жишээлбэл, Увс аймгийн Давст сумаар хоёр хүн морьтой хил гарсан. Хил гааль маш сайн хяналттай байгаа энэ үед тэдгээр иргэд цоорхой гаргалаа. Тухайн хоёр иргэний эхний шинжилгээг зургаадугаар сарын 4-нд хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дараагийн хяналтын шинжилгээг давтан хийнэ

Коронавирус-АНУ-д

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр зургадугаар сарын 10-ны өдөр тус улсад нийт 17300 гаруй халдварын тохиолдол, 950 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 1,973,000 гаруй болж, 112 мянган хүн эндлээ. Одоогоор АНУ-ын 50 мужаас 21 муж улсад халдвар өсөх хандлагатай байна.

Коронавирус-Японд

Япон Улсад лхагва гарагт 45 тохиолдол, гурван нас баралт шинээр бүртгэгдлээ.Шинэ халдваруудын 30 нь дотоодын халдвар байсан бол 15 нь гаднаас зөөвөрлөгджээ. Одоогоор тус улсын хэмжээнд халдварын улмаас 1026 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 91-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 85 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны өдөр тутмын мэдээлэлд өгүүлжээ.

Коронавирус-БНХАУ-д

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр Лхагва гарагт тус улсад гаднаас зөөвөрлөгдсөн 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол шинж тэмдэггүй халдварын 4 тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус улсын хэмжээнд эмнэлгийн хяналтад шинж тэмдэггүй халдвараар нийт 129 хүн өвчилсөн байгаа аж.

Анхааруулга

Дэлхий дахинд хийгдэж буй судалгаанууд дотор хоолны савхнаас нь коронавирус илэрсэн тухай өчигдөр бичсэн байсан.  Үүнтэй холбоотойгоор  коронавирус хүмүүсийн аяга, халбага, савхаар халдварлах магадлалтай гэж дүгнэжээ. 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12