“Би хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болно”

2020-06-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн “Бүнээ,Сүнээ хоёр” буландаа нийслэлийн шилдэг хүүхэд, сийлбэрч Х.Энхжинг онцоллоо. Цахим орчинд өөрийн урласан сийлбэрээр олны талархлыг хүртээд байгаа  тэрээр 13 настай. Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн долдугаар ангид суралцдаг. Х.Энхжин насандаа баймгүй авьяаслаг, чадварлаг нэгэн болохыг хийсэн бүтээлүүдээс нь харж болно. Тэрээр сийлбэр хийгээд хэдийнэ хоёр жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд чамлахааргүй олон бүтээл гаргасан аж. Түүний ээж сийлбэрчин бөгөөд ээжийгээ дагаж олон газраар хамт явахдаа ээжийнх нь сийлбэр  олон хүнд таалагдахыг хараад сийлбэр хийхээр шийдсэн гэж байлаа. Анх 11 настайдаа өөрийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар Том, Жерри хоёрыг  сийлжээ.

Энэ бүтээлээ хоёр хоногийн хугацаанд хийсэн байна. Ээж нь охиныхоо хамгийн сайн багш, зөвлөх нь ажээ. Охиныхоо сонирхлыг хөгжүүлэхийн тулд шинэ санаа хэлж өгдөг байна. Мөн цахимд тавьсан сийлбэр хийж байгаа бичлэгүүдийг үзүүлдэг хэмээн Х.Энхжин ярьж байсан юм. Тэрээр бүтээлүүдийнхээ санааг өөрөө гаргадаг. Шаардлага гарсан үед ээжээсээ тусламж авдаг гэсэн. Х.Энхжин “Ээж намайг анх сийлбэр хийхэд дургүй байсан ч одоо миний хамгийн сайн туслагч. Ээж минь хүний итгэлийг олсон бол алдаж болохгүй гэж байнга хэлдэг. Сүүлийн үед захиалга их ирж байгаа. Тиймээс ээж минь хүнээс захиалга авсан бол тэр бүтээлээ цагт нь хийж дуусгаж бай гэдэг. Би ээжийнхээ захиасыг биелүүлж бүтээлээ цагт нь гаргахын тулд нойргүй хонож байсан. Би ээжийнхээ бахархал. Миний ээж намайг сийлбэр хийгээд нойргүй хоноход “Чиний насны хүүхдүүд үүнийг хийж чадахгүй. Хийсэн ч миний охин шиг нойр хоолоо алдан хийхгүй. Тиймээс ээж нь охиноороо бахархаж байна” гэсэн. Энэ бол миний хувьд ээжээсээ сонссон хамгийн сайхан магтаал” гэж байлаа.

Тэрээр ээжээсээ сийлбэр хийхийг сурахаас гадна өөрөө зурагаа гарган төрөл бүрийн бүтээл хийдэг. Мөн компьютер дээр 3D зураг бие даан зурах, төгөлдөр хуур тоглож сурахаар шамдаж байна. Хийсэн бүтээлүүдээсээ цагдаагийн газар болон цагдаагийн тасаг, хүүхдийн тоглоомын талбайд байрлуулжээ. Замын хөдөлгөөний аюулаас сэрэмжлүүлэх, цагдаагийн алба хаагчийн дүр бүхий бүтээлээ Налайх дүүргийн IV хороо Нисэхийн 50а гудамжны төв зам руу харсан хэсэгт байрлуулсан байна. Мөн хүүхдийн баяраар бяцхан дүү нартаа зориулан сандал, ширээ хийж эздэд нь хүлээлгэж өгсөн байна. Х.Энхжин сургуулиа төгсөөд хүүхдийн эрхийг хамгаалдаг цагдаа болохыг хүсдэг  гэв. Хүүхэд бүрийг эрх тэгш байлгах, тэдэнд аюулгүй орчинг бүрдүүлэх нь түүний хамгийн том мөрөөдөл гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05