НОБГ: Их дэлгүүрийн өргөтгөлийг шатамхай материалаар хийсэн нь гал дэгдэхэд нөлөөлсөн

2020-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

НОБГ-ын хэлтсийн дарга Д.Мөнхсайхан “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гарсан галын талаарх мэдээллийг өглөө.

Гал түймрийн үед ажилласан бие бүрэлдэхүүний тухай

-Их дэлгүүрийн зургадугаар давхарт гал гарч, долдугаар давхар болон дээврийн хэсэг бүхэлдээ шатсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан.  Мөн галын үед аврагч, гал сөнөөгч нар баггүй ажиллаж байсан, харин дотор ажиллаж байсан ажилчид утаанаас хамгаалах багтай ажилласан. Нийслэлийн аврах ангийн нийт бүрэлдэхүүний 70 орчим хувь нь амьсгалын багтай.  Нийслэлийн гал унтраах 15 ангийн гуравт нь 30 метр хүртэл сунадаг автомат механик шаттай галын машин байна. Уг машины хувьд 9-12 давхар хүртэлх байшинд гал гарсан үед ашиглаж болно. Улсын их дэлгүүр нь галын дохио, галын хортой байсан гэлээ.

Усны зөөвөрлөлт сайн байсан

-Өндөр барилгууд гал гарсан тохиолдолд хамгаалах зориулалтын хэрэгсэлтэй байх ёстой. Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй. Хүчилтөрөгчийг тусгаарлаж гал унтраах хөөсийг бүтүү орчинд буюу шатамхай бодисыг унтраах зорилгоор ашигладаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа гал унтраах автомашинууд ус хангамж сайтай болсон. Тиймээс өчигдөр усны хангамж сайн байсан. "Сүү" ХХК-ийн сүүний машинуудыг мөн усны зөөвөрлөлтийн зориулалтаар ашигласан.

Галын нөхцөл байдал

Үндсэн буюу УИД-ийн таван давхар хүртэлх давхрын барилга галд тэсвэртэй материалаар хийгдсэн. Өргөтгөл буюу зургаан давхрыг шатамхай материалаар хийсэн нь гал хурдан түгэхэд нөлөөлсөн.

Гал гарсан үед цахилгааныг бүрэн унтрааж, зоогийн газрын газын хийд нөлөөлөөгүй. Цаанаасаа бүрэн хаасан байсан. Улсын их дэлгүүрийн зургаан давхар бүхэлдээ шатсан таван давхрын хойд хэсэг галд өртсөн. Бусад давхар галд өртөөгүй. Харин голын гэрэлтүүлэг нурсан. Цаашид зургаан давхрыг ашиглах боломжгүй. Таван давхрын дээврээс ус нэвчсэн. Галын шалтгаан нөхцлийг 14 хоногийн дотор гаргана.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05