Төмөр хүний бээлийг бодит болгожээ

2020-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Марвелийн цуврал “Төмөр хүн” киноны гол баатар Старкийн  хэрэглэдэг шиг лазертай төмөр тасдагч төхөөрөмж суулгасан бээлийг зохион бүтээгч Жеймс Хобсон туршсан байна. Тэрээр энэ бичлэгээ “Youtube”  дэх “Хаскмит” сувагтаа оруулжээ. Плазм төмөр таслагчтай бээлий бүтээсэн нь  гайхалтай ч  төмөр тасалж, зүсэх хүчин чадалтай дамжуулагчийг бээлий шиг жижиг зүйлд суурилуулах нь  боломжгүй мэт санагдаж болно. Харин энэ зохион бүтээгч бэрхшээлээс шантралгүй  плазмтай тасдагчийг “Төмөр хүн” кинонд гардаг шиг бээлийг бүтээхэд  ашиглажээ. Даралттай хийнд тулгуурлаж 20 мянган цельсийн градустай  халуун хийгээр дүүргэсэн  хүчин чадал ихтэй тасдагчийг  дархны газруудад их ашигладаг аж. Жеймс Хобсон “Youtube”  дуу хөгжмийн сувагт ийм температурт хаалганы  төмөр шиг бат бэх материалыг зүсч болохыг харуулсан бичлэгээ оруулжээ.  Тэрээр  энэ бээлийг ажиллуулахын тулд олон зайг эрчим хүчний эх сурвалж болгож ашигласнаас гадна тасдагчийг бэхэлсэн хамгаалалттай сууринаас нь чөлөөтэй орж гардаг болгохын тулд хөдөлгүүр суурилуулж өгчээ. Түүнээс гадна  плазм дөл болж хувирдаг даралттай хийгээр дүүргэсэн шилэн савыг бээлийнд суулгасан аж. Мөн тасалж байгаа төмөр эдлэлийг хөдөлгөөнгүй барихад нь туслах хоёр дахь бээлийг хийсэн байна.  Энэ бээлийг зохион бүтээгч  Жеймс  Хобсон комикс ном, кино видео тоглоомын баатруудын зэвсгийг  зохион бүтээдэг аж.Тэрээр өмнө нь  Марвел цуврал кинонд гардаг  баатруудын нэг Ахмад америкийн бамбай, Батмэний дэгээ, олс, мутант хүн Волверины  саврыг  бүтээж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.3  ЛХАГВА № 109 (6334)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05