ЭМЯ: Дэлгүүрийн хүнсийг гялгар уутаар бүтээж, бээлий өмсөх хэрэгтэй

2020-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 “Covid-19”-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэв. Манай улсад өчигдөр 119 тусгай дугаарт 187 дуудлага ирсний ихэнх нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна. Иргэд амны хаалт зүүж, бээлий өмсөнө үү. Мөн хүний гар хүрч, хүнсэнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг гялгар уутаар бүтээх шаардлагатайг анхаарууллаа. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19 өвчин дэлхийн 216 улсад бүртгэгдэж, одоогийн байдлаар 6 358 000 хүн өвчилсөн. Үүнээс 2.9 сая нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан. 

ОХУ-д өвчлөл нэмэгдэж, 9000 гаруй хүн шинээр өвчилсөн. Тэр дундаа манай улстай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өчигдөр 39-299 халдвар нэмэгдлээ. Тиймээс Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье. Түүнчлэн өчигдөр “Covid-19”-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. 

Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусын халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад коронавирусын болон эбола вирусын халдвар дэгдэж байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд нь хүндхэн сорилт болж байгаа” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05