Үймээний улмаас АНУ-ын олон хотод хөл хорио тогтоожээ

2020-06-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Африк, америк гаралтай  Жорж Флойдын амийг цагдаагийнхан хөнөөсний улмаас дэгдсэн зургаан хоног үргэлжилж байгаа  үймээн самууныг хяналтадаа авах зорилгоор  АНУ-ын 25 гаруй хотод өнгөрсөн долоо хоногийн оройноос хөл хорио тогтоосноо зарласан байна. Одоогоор энэ арга хэмжээг Беверли Хиллс, Лос-Анжелес, Дэнвэр, Миами, Атланта, Чикаго, Луисвилл, Минеаполис, Санта Паул, Рочестер, Цинциннати, Клевеланд, Колумбус, Дайтон, Толедо, Сан Франциско зэрэг хотод авчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн 16 мужид зургаан өдөр үргэлжилж байна гэж бүртгэгдсэний дараа шударга үнэнийг шаардсан болон цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн мянга мянган хүн оролцсон жагсаал гудамжинд үргэлжилсээр байгаа юм. Тиймээс 10 гаруй мужийн эрх баригч нар цугласан хүмүүсийг тараах, дээрмийг зогсоох, зөрчилдөөн хурцдахаас сэргийлж үндэсний хамгаалалтын ангийг бэлэн байдалд оруулжээ. Харин урьдчилсан мэдээгээр өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр  АНУ-ын 17 мужид  ойролцоогоор 1400 хүнийг  баривчилсан гэж тооцоолж байгаа аж. Энэ жагсаал нь өнгөрсөн долоо хоногийн эхээр Жорж Флойдын амь үрэгдсэн Минесота мужид эхэлсэн ч газар авч АНУ-ыг хамарсан хөдөлгөөн болж хувираад байна. Минеаполис хотын захирагч Жакоб Фрей энэ хөл хориог дээрэм, учруулсан хохирол болон санаатай тавьсан 50 гаруй түймрийн улмаас зарласан гэж  мэдэгджээ. Харин Минесота мужийн захирагч Тим Вальз өнгөрсөн бямба гаригт мужийнхаа үндэсний хамгаалалтын ангиудыг дайчлан хөдөлгөсөн болон 700 цэрэг байгаа Минеаполис хот руу 1000 цэрэг нэмж илгээсэн гэв. Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хотод оройны 20:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хөл хорио тогтоохыг тушаажээ. Мөн үндэсний хамгаалалтын ангиудыг шөнө тарааж байрлуулсан гэж мэдэгдсэн байна. Цахим ертөнцөд тавьсан зурагнуудад эвдэрсэн болон нэг нь шатаж байгаа эргүүлийн машинуудыг харуулжээ. Цагдаагийнхан эмх журмыг сахиулахын тулд нэмэлт зүйл авчирсан гэж мэдэгдсэнээс гадна  тушаал зааврыг биелүүлээгүй хүмүүсийг баривчилна гэж анхааруулсан байна. Харин цагдаагийнхан  Миннесота мужид  Жорж Флойдын амь насыг хөнөөсний улмаас дэгдсэн үймээн самууныг сурвалжилж байсан олон сэтгүүлчдэд халдсан байна. Тухайлбал, орон нутгийн “Висе телевизийн кино багийнхан болон ОХУ-ын сэтгүүлч Михайл Тургуев энэ үеэр шатахуун түгээх газарт байсан аж.  Жагсаалыг тараасныхаа дараа цагдаагийнхан тэдэнд тэнд үлдээхийг зөвшөөрсөн байна. Сэтгүүлчид, шатахуун түгээх газрын эзэн болон бусад хүн цагдаагийнханд энэ бүс нутаг дахь байгууламжийг  ажиглахад тусалж байсан аж. Гэвч гэнэт машин дүүрэн цагдаа нар ирж резинэн сумаар буудаж эхэлжээ. Тэд хувийн шатахуун түгээх газар,  хүмүүс энэ газрыг хамгаалж байгаа болон сэтгүүлчид байгааг сонсоод буудахаа больсон ч тэдэн рүү буугаа чиглүүлэн шатахуун түгээх газрын хашаанд орохыг шаардсан байна. Цагдаагийнхан Жорж Флойдын амь насыг хөнөөснийг эсэргүүцсэн зургаан өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа жагсагчид  Цагаан ордонтой ойрхон байдаг түүхэн сүм Сан Хуаныг шатаажээ. Өмнөх өдрүүдтэй адилхан цагдаагийнхан болон жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн болсон байна.  Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн шөнө сүм дээр графит зураг зурж, эвдэн сүйтгэсний дараа сүмийн ректор Роб Фишер өчигдөр сүмийг хамгаалж бэхэлсэн, үнэт зүйлсийг өөр газар нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэний дараа болжээ. Тэрээр “ Сүмийн хамгийн үнэтэй эд зүйлсийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн” гэж хэвлэлийнхэнд  ярьсан байна. Хэвлэлд бичсэнээр ерөнхийлөгчийн ордны ойролцоо газарт олон түймэр гарсан гэж бүртгэгдсэн аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.2  МЯГМАР № 108 (6333)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05