Гэртээ тусгаарлагдсан 524 иргэн хаягаа сольсон байжээ

2020-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоногийн дараа гэрт нь тусгаарлаж  байгаа. Тэгвэл иргэд хаягаа солих, гадуур хүнтэй уулзах зэргээр маш их зөрчил гаргаж байгааг албаныхан хэллээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллагаас  цар тахлын үед 4800 гаруй албан хаагч ажиллаж байна. Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. Мөн тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий. Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй" гэв.

 Эх сурвалж: www.polit.mn

иргэн
эрхээ мэдэж эдлээд үүргээ ухамсарладаггүй тэнэгүүд
Зочин
Сахилга хариуцлага үүрэг хүлээнэ үүргээ ухамсарлан гэж байхгүй байгаа биз. Иймд гаднаас өвчтэй иргэдээ авч ирэхийг одоо зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дотооддоо өвчин алдагдаж монголчууд хиарах болно шүү
Иргэн
Төр засаг нь мэдээд оруулж ирсэн хойно
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05