Тусгай үүргийн найман нислэгээр 2000 иргэнээ авчирна

2020-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10583 иргэн илэрхийлээд байна. Эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Ирэх зургадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваарийг календарчлан Улсын онцгой комиссын даргаар батлуулаад байна. Зургадугаар сард нийт 2000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна. 

Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Японд байгаа оюутнуудын маань хичээл сургууль амраад, нөхцөл байдал нь хүндэрч байгаа. Нислэгийн боломжоо хараад энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөдө байна. 

Түүний дараа Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургаадугаар сарын дундуур энэ нислэгийг үйлдэнэ. Гэхдээ энэ нислэгийн зөвшөөрлийг бүрэн аваагүй байгаа учраас хугацаа нь бараг зэрэг өөрчлөгдөх магадлалтай. 

Түүний дараа БНСУ руу нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигч авахаар төлөвлөж байна. Инчоны олон улсын нисэх буудал нээлттэй байгаа учраас транзит нислэгээр ирэх хүмүүст таатай цэг болоод байгаа.  

Солонгос улсад буцах хүсэлтэй маш олон иргэн байгаа. Тиймээс маргааш нь буюу зургаадугаар сарын 18-ны өдөр дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байна. 

Үүний дараа Европын бүсэд байгаа иргэдээ авчирна. Европын орнуудад 2,382 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Тиймээс Франкфурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Харин сүүлийн хоёр нислэгийг зургаадугаар сарын сүүлээр нөхцөл бахйдлыг харж байгаад зохион байгуулна. Ингээд зургаадугаар сард нийтдээ найман удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөөд байна” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05