“Covid-19” халдварын долоон тохиолдол нэмэгдэж 148 боллоо

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам коронавирусын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ өглөө.  Манай улсад өнөөдөр /2020.05.27/ 79 хүн ажиглалтад орж, 36 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар 1260 хүн ажиглах байранд байна. 199 дугаарт 170 дуудлага ирж, шуурхай 119 аппликейшнээс АНУ, Япон, Швед зэрэг улсаас таван иргэн холбогдож, эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Гудамж талбайд тамхи дамжуулан татаж буй иргэд олон байгаа талаар гомдол санал ирж байна. Коронавирус шүлсээр дамждаг тул тамхи дамжуулан татахгүй байхыг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 248 хүн шинжилгээ хийхэд 241-т коронавирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Нийт тохиолдол 148 болж, 43 нь эдгэрлээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхийд “Covid-19” халдварт өвчнөөр 5.676.000 хүн өвдөж 251 мянган хүн нас барсан. Яг одоо хоёр сая 400 мянган хүн эмчлүүлж байна. ОХУ-д шинэ тохиолдолтой 8900 хүн бүртгэгджээ. Сүүлийн таван сар бид дэлхий нийтийн өвчлөл өндөртэй хоёр том гүрний дунд амьдарч байна. Тиймээс бид дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.  Манайд 179 хүн ажиглалтад шинээр орж 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжиж яг одоо 1262 хүн ажиглалтад байна.Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн 340 гаруй хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Гадаа талбайд бөөгнөрч, тамхиа дамжуулан татаж байна гэх гомдол ирсэн. Европын орнуудаас ХБНГУ хүн хоорондын зайг маш сайн баримталсан учраас хохирол бага амссан гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05