Хүүхдэд бэлэг боохдоо хадгалах хугацаа, хаяг шошгийг шалгахыг анхаарууллаа

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

НМХГ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан шалгалт хийсэн талаараа мэдээллээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Энэ жил коронавирусын халдвартай холбоотойгоор Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр шийдсэн.Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхдээ томоохон супермаркетуудын бэлэгний чанар, аюулгүй байдалд хяналт тавилаа.  449 газрыг хамруулахад 559 зөрчил илрүүлж, 74 хувийг нь арилгуулсан. 91 нэр төрлийн 160 бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораториар шинжлүүлсэн. Хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн 34 кг, 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг утсгуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь 65 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулиар 37 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулж ажилласан. Шалгалтын явцад шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1.1 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлсэн. 

"Алтан жолоо импекс" компанийн "Сансар" сүлжээний хүүхдийн бэлгэнд орсон "Haribo" чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй байсан. "Home plaza" компанийн бэлгэнд боосон байсан "Silk road" компанийн таван төрлийн чихэр хаяг, шошгын зөрчилтэй байсан. Гэх мэт шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан" хэмээлээ.  

Мөн “Бэлэг сонгохдоо хүмүүс сав, баглаа боодол, хаяг шошгын мэдээлэл байна уу, хадгалах хугацаа нь хэтэрсэн үү гэдгийг сайтар нягталж, шалгаарай. Болж өгвөл хүүхдийнхээ бэлгэнд чихэрлэг зүйлс ихээр боолгох нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй. Тоглоом, ном, сэтгэхүй хөгжүүлэх зүйлсийг бэлгэндээ түлхүү боовол зүгээр" хэмээн зөвлөлөө. 

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12