БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хүлээлгэн өглөө.

Хил хязгааргүй тархаж буй цар тахалтай манай улс тууштай тэмцэж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байна. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн тусгаарлалт, эмчилгээний гол нэгж болон ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хэрэгсэлт хангалттай, найдвартай бол гадагш халдвар тархахгүй байх, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой болж байгаа юм.

Тусламжийн хэрэгсэлийг хүлээн авах үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй, энх тайвныг тогтоох, цэргийн итгэлцэл, стратегийн түншлэлийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна. Манай улсын хувьд хил хязгааргүй тархаж байгаа цар тахалтай тэмцэхэд өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Азаар дотооддоо халдвар тараагүй хяналтанд байлгаж чадаж байгаа. Олон улсын туршлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс харахад тэргүүн эгнээнд байгаа эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах асуудал чухал байна. Ингэж чадсанаар эрүүл мэндийн салбарынхнаа хамгаална, нийгэмд халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ. Цэргийн төв эмнэлэг корона  вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт гаднаа ирж тусгаарлагдаж байгаа эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай, суурь өвчтэй, хагалгаанд орсон, эмчилгээнээс ирсэн хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх ажлыг давхар гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид хамтдаа цар тахалын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа  илэрхийллээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцсэн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ардтүмэн бидэнд сэтгэлийн дэм үзүүлж тусгамжийн гараа сунгасан билээ. Хубэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд Батлан хамгаалах яам, Жанжин штаб, зэвсэгт хүчнийхэн хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг харуулсан юм. Хятадын ард түмэн, тэр дунаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Монголын ард түмэн цар тахалтэй тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа нь бахархалтай юм. Гадаадаас тээвэрлэгдэн ирж байгаа  хяналтандаа авч чадаж байна. Монголын зэвсэгт хүчиний цар тахалтай тэмцэх ажлыг нь дэмжиж Хятадын Батлан хамгаалах яамнаас хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийг тусламж болгон өгч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа тасралтгйү өргөжин хөгжиж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05