“Covid-19”: Хөвсгөл, Дорнод, Увс, Хэнтийн иргэдийг илүү сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2020-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

 Коронавирусын халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 14 мянгаар, нас баралт 600-аар буурсан үзүүлэлт юм. 

Өнөөдөр коронавирусын халдвар авсан /2020.05.18/ гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол дөрвөн тохиолдол шинээр нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн байгаа. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн. Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийхэд 39 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ.  эмчилгээний багийнхан орж гарахдаа хамгаалалтын хувцсаа өмсөж тайлдаг шар бүс буюу камерын тоог нэмэгдүүлээ. Мөн мананцар үүсгэдэг кабинтай болохоор захиалга өгөөд байна. Энэ нь хувцасны гадна талд наалдсан вирусийг тодорхой хувиар устгах үүрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийм арга хэмжээг авч байна. Ер нь ажилтнууддаа халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байгаа " гэв. Улсын хэмжээнд 1,747 хүн ажиглалтад байгаагаас архаг хууч өвчтэй, эмнэлгийн тусламж авч байгаа 133 хүн бий.

Өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 11 эмч ажиллан 4471 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д өвчлөл 9700-аар нэмэгдсэн. Манай улстай хиллэдэг Буриадад өвчлөл 27-оор нэмэгдсэнээр нийтдээ 892 болжээ. Харин Эрхүүд 36 хүнээр нэмэгдэж, 526, Тувад 17-оор нэмэгдэж 269 хүн өвчлөөд байна. Өвөр байгалийн Читэд 154 хүн өвчилж, халдварын тохиолдлын тоо эрс өсөж байна. Иймээс хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаан ханган, сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угааж, олон нийтийн газраар явахгүй байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.

БНЭУ-д

Энэтхэгт нийт халдвар авсан хүний тоо 95,900 гаруй байгаагаас 3,000 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар 58 мянган хүн идэвхтэй халдвартай байна. Үүнтэй холбогдуулан тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгаж байгаа.

Халдварын тархалт Момбай, Шинэ Дели, Чиннай зэрэг газар өндөр байгаа бөгөөд дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна.

Сингапурт

Гадаад ажилчдын дотуур байрнаас голомттой халдварын шинэ тохиолдол 682-оор нэмэгдсэн байна.

БНСУ-д

БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр шөнийн клубүүдээс гаралтай халдвар есөн шинэ тохиолдлоор нэмэгдэж, 170 болсон байна. Үүнээс гадна тус улсад зургаан тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 11,065 болсон.

ХБНГУ-д

Өчигдөр 583 шинэ тохиолдол, 33 нас баралт нэмж бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан 174 мянга гаруй хүн байгаагаас 153 мянга гаруй хүн эдгэрч, 7,914 хүн нас барсан. Герман улсын халдварлалтын индекс долоо хоногийн дунджаар 0.87 байсан байна.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05