Химаншү Сони Далай ламтай уулзах нь миний мөрөөдөл байсан

2020-05-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

МҮОНТ-ээр гарч байгаа “Бурхан багш” олон ангит киноны талаар болон кинонд тоглосон гол дүр Химаншү Сонигийн Далай ламтай уулзсан сэтгэгдлийн талаар уншигч та бүхэндээ сонирхуулая.

Бурхан багш кино нь анх "Будда – Хаадын хаан" нэрээр 2013 оны 9-р сард Энэтхэгийн Zee телевизээр анх гарчээ. Цувралаар хунтайж Сиддартаас Гэгээрсэн Будда Гаутам болсон түүхэн аяллыг харуулдаг байна. Цуврал гарсан цагаасаа дэлхийн өнцөг булан бүрд сая сая хүмүүст урам зориг өгчээ. Цувралыг найруулсан Вийр Давал Пураник 2014 оны 12-р сарын 11-нд Сингапурт болсон ATF буюу Азийн телевизийн фестивалиас шилдэг зураг авалттай кино шагналыг авчээ. Spice группийн ерөнхийлөгч, цувралын продюсер Доктор Б.К.Мооди хэлэхдээ "Будда цуврал бол миний мөрөөдлийн төсөл байсан. Би 30 жилийн турш нухацтай бодож ирсэн бөгөөд өнөөдөр энэ мөрөөдөл маань олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдлөө. Энэхүү кинонд эхнэр нөхрийн хайр, эцэг эх, ах дүүгийн халамж, анд нөхдийн андгай тангараг ямар байх ёстой, утга төгөлдөр амьдрал, утга төгөлдөр үхэл гэж юу болохыг харж болно. Бурхан багш киноны гол дүрд тоглосон Химаншү Сони 2014 онд Мумбайд Доктор Амбедкарын "Энэтхэгийн эрдэнэ" шагналыг хүртжээ. Тэрээр шагналаа авахдаа ингэж хэлжээ. "Үр дүн нь үнэхээр гайхалтай байсан. Будда хүн бүхэнд хайрлагддаг. Энэ кино миний амьдрал, ажлыг өөрчилсөн. Миний дотоод сэтгэл, бие хүн минь огт өөр болж хувирсан" гэсэн байна. Киноны зохиолыг Вьетнамын алдарт багш Тик Нат Ханы бичсэн "Old Path White Clouds" номд тулгуурлан зохиосон байх магадлалтай аж. Продюсер Б.К.Мооди 2006 онд Тик Нат Хан мастертай уулзсаны дараа киноны ажлаа түргэвчилсэн байна. Шашны удирдагч, түүхэн хүний тухайд өвөрмөц сэдэв, үзүүлбэр, хувцас хэрэглэлийг хамгийн сайн судалсан телевизийн цувралаар шалгарсан байна. Гол дүрд тоглосон жүжигчин Химаншү Сони 2014 оны 4-р сарын 2-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзах боломж олджээ. Сэтгэл нь хөдөлсөн Химаншү хэлэхдээ “Далай Ламын аура үнэхээр гайхалтай байсан. Тэр үнэхээр эерэг хүн. Түүнтэй уулзах нь зүүд шиг байв. Түүний хажууд байх нь надад маш их таалагдсан. Цувралд дүрслэн харуулах миний зан чанар Сиддартаг Будда болгон хувиргах үйл явц билээ. Би "Будда" киног хийж эхэлснээс хойш Далай Ламтай уулзах нь миний чин сэтгэлийн хүсэл байсан. Продюсер Б.К Мооди нь Будда, Далай Лам нарын дагалдагч тул Далай ламтай биечлэн уулзах боломж надад олдлоо. Би азтай, бас жаргалтай байна” гэжээ. Уулзалтын үеэр Далай лам Буддагийн сургаалыг ойлгож, Буддизмыг зөвхөн итгэлийн үндсэн дээр дагахаас илүүтэй гүн ухааныг судлах нь чухал болохыг захив.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05