ЭМЯ: Тусгаарлах байранд 1747 хүнийг хянаж байна

2020-05-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1300-аар буурсан үзүүлэлт юм. Өчигдөр ОХУ-д өвчлөл 9200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1747 хүн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү”Өнөөдөр /2020.05.17/ нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа бүрэн дуусгаж гэртээ гарлаа.  ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнүүдээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас илэрч 136 боллоо. Өмнө нь энэ сургуулийн 55 оюутнаас илэрсэн. Эдгээр оюутан онгоцонд хамт сууж ирсэн” гэв.

Өвчилсөн хүмүүст нарийн шинжилгээ хийхэд 23 хүний биеийн байдал хүндэвтэр, 92 хүний биеийн байдал дунд зэрэг байна гэж дүгнэжээ. Мөн ХӨСҮТ-д 8-16 насны таван хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа юм.

БНЭУ

Дэлхий дахинд өчигдөр гарсан нэг өөрчлөлт нь БНЭУ-д бүртгэгдсэн халдварын тоо БНХАУ-ын тооноос давж, дэлхийн хэмжээнд эхний 11-т бүртгэгдэх болжээ.

ДЭМБ-ын тавдугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр БНЭУ-д нийт халдвар авсан хүний тоо 85,900 гаруйд хүрч, өвчний улмаас 2,700 гаруй хүн нас барж, 30 мянган хүн эдгэрчээ. Одоогоор тус улсад 53 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай хүн байгаа юм.

Бразил

Бразил улсад шинэ халдварын тоо 15 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 233 мянга болсон байна. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо Испани, Итали улсын тооноос давж, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэх болжээ.

Мөн тус улсад сүүлийн 24 цагийн дотор 816 хүний нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.

ОХУ

ОХУ-д нийт халдварын тохиолдлын тоо 272 мянга гаруйд хүрч, 2,537 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

Сингапур

Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 465 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.Шинэ тохиолдлуудын дөрөв нь тус улсын байнгын оршин суугч иргэд бол үлдсэн нь гадаадын цагаачид байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Сингапурт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 27 мянга гаруй болсон байна.

Япон

Япон улсад Баасан гарагт үндэсний хэмжээнд COVID-19 халдварын 57 шинэ тохиолдол, нас баралтын 19 тохиолдол нэмэгдсэн.

Одоогоор нийт халдварын тохиолдлын тоо 16,300 байгаагаас 11,800 гаруй нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.

БНСУ

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шөнийн клубын голомтод халдвараас эхтэй халдварын тоо өчигдөр 9-өөр дахин нэмэгдэж, 162 болжээ. Шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэдийн зарим нь өөр кароаке, баараар үйлчлүүлж, хоёрдогч байдлаар халдвар дамжсаныг Баасан гарагт илрүүлсэн байна. Голомтод халдварыг илрүүлэх үүднээс тус улсад нийт 46 мянга гаруй шинжилгээ хийжээ.

Үүнээс гадна өчигдөр БНСУ-д дөрвөн тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, нийт халдварын тохиолдлын тоо 11,050 болжээ.

ХБНГУ

ХБНГУ хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалж, Европын зарим улстай хоёр талын хилээ харилцан нээх асуудлыг тохиролцож байна.Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын халдварлалтын индекс нэг хувьтай байсан бол тавдугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр буурч, 0.88 хувьтай болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 173700 хүн халдвар авсан бөгөөд 152 мянга орчим хүн эдгэрч эмнэлгээс гараад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05