ЭМЯ: Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол гарч тусгаарласан

2020-05-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.07/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Монгол Улсад өчигдөр гурван лабораторид 147 хүний биеэс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээний сорьц нь өчигдөр наашаа гарч, өнөөдөр өглөө ирсэн. ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторид шинжилгээ хийж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Коронавирус-ОХУ

ОХУ-д сүүлийн 4 өдөр дараалан өдөрт 10 мянган хүн коронавирусын халдвартай гэж оношлогдож байна. Өчигдөр тус улсад 10.500 гаруй шинэ тохиолдол, 95 нас баралт нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус улсын нийт тохиолдлын тоо 165.000 гаруй боллоо. Эндсэн хүний тоо 1537 болж өсчээ.

Коронавирус-БНХАУ

Хятадын Хубэй мужийн Ухань хотод нийтдээ 120 гаруй сургуулийн хичээлийг хэсэгчилсэн байдлаар эхлүүлжээ. Их сургуулд элсэх, шалгалтад бэлтгэх шаардлагын үүднээс эхний ээлжинд ахлах ангийн буюу төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлсэн байна.

Коронавирус-Европ тив

Европ тивд Герман улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээх арга хэмжээ авч эхэлжээ. Энэ талаар мэдээлэл хийхдээ хүмүүс хоорондоо 1.5 метрээс харилцах арга хэмжээг зургадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлүүлэн мөрдүүлж, бусад хязгаарлалын арга хэмжээг үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тухайлбал, цаашид талбайн хэмжээнээс үл хамааран бүх дэлгүүр, худалдааны худалдааны эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээж, хичээл сургуулийг 5 сардаа багтаан эхлүүлнэ гэж мэдэгджээ. Ингэхдээ тодорхой бүс нутагт 100.000 хүн амд ногдох халдварын тохиолдол 7 хоногийн хугацаанд 50 дээш гарсан нөхцөлд хязгаарлалын арга хэмжээг дахин мөрдүүлнэ гэж сануулжээ.

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05