ЭМЯ:Франкфуртаас ирэх иргэдийг нэг нэгээр нь тусгаарлана

2020-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.03/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

 ХӨСҮТ болон бусад орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр гурван лабораторид нийтдээ 228 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээнүүдээ тодруулж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, тусгаарлах байранд байгаа 155 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочид шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Ингээд тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ хийгдэж байна.  Мөн Франкфуртын нислэгээр ирсэн иргэдийг нэг нэгээр нь тусгаарлана

Коронавирус-АНУ-д

АНУ-д  халдвар авсан хүний тоо 1.1 сая гаруй болж, тус улсад өвчний улмаас нас барсан хүний тоо 66 мянга гаруй болсон байна.Энэ хугацаанд тус улсад лабораторийн шинжилгээгээр нийт 6.5 саяыг хийсэн гэж мэдээлжээ. АНУ-ын халдварын голомт болоод буй Нью-Йорк мужийн хувьд, нийгмийн амьдралыг бүрэн нээх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд ялангуяа танхимын хичээлийг энэ хичээлийн жилийг дуустал нээхгүй талаар тус мужийн захирагч мэдэгджээ. Баасан гарагт АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас тус улсын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлдэлтэй "Remdesivir" эмийг яаралтай зориулалтаар эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна.

Коронавирус- ОХУ

ОХУ-д өчигдөр 10 орчим шинэ халдвар бүртгэгдсэн байна. Ингээд тус улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 124 мянгыг даваад байна.

Коронавирус-Франц

Франц улсад 24 цагийн дотор нас баралт 166-аар нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо болон эрчимт эмчилгээнд орж буй хүмүүсийн тоо алгуур буурсаар байна. Гэсэн ч тус улс онц байдлын хугацаагаа дахин хоёр сараар сунгажээ.

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05