Хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилно

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийджээ.  Тухайлбал,  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.  Улмаар ойрын хугацаанд Ерөнхийлөгчид танилцуулахаар болжээ.   Ерөнхийлөгч түүнийг  дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, томилох юм. Т.Бадрал нь 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй ,сурч төгссөн.   2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.

Ажилласан байдал

  • 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга,
  • 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга,
  • 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байна.
  • 2008-2013 онд Дэлхийн банкны санхүүжилттэй “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийн зохицуулагч, төслийн удирдах хорооны дарга,
  • 2015 оноос НҮБХХ-өөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг сайжруулах төсөл”-ийн захирал,
  • Мөн 2008 оноос НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газар (UNDAC)-ын гамшгийн үнэлгээ зохицуулалтын багийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
  • 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын анхны генерал цолтон.
  • 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр мөн хошууч генерал цол хүртсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Авлигын хэргээр шүүхэд шилжээв байгаа энэ хүнийг авоигатай тууштай тэмцэж байгаа Хятад хүлээж авах уу авдаг юмаа гэхэд Ши дарга ард түмнээ доромжилсон хэрэг болох байх даа
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05