УОК: Тусгаарлагдсан 60 иргэн 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Монгол Улс гурван удаагийн нислэгээр АНУ, Зүүн өмнөд Ази, Европоос иргэдээ татан авахаар боллоо. Тэгвэл гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан иргэд төлбөрөө төлөөгүй байгааг албаныхан хэллээ.  Энэ талаар ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Улсын онцгой комисс, Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс хойш эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг судалж үзээд, үе шаттайгаар татан авах ажлыг зохион байгуулж байна. Нийт тусгай үүргийн найман нислэгээр 1800 гаруй,  хилийн боомтоор 2400 гаруй, төмөр замын боомтоор 4300 гаруй иргэнийг татан авсан. Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээр гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас ирсэн нэрсийг тусгай ажлын хэсэг гарган, нягталж эцэслэн “МИАТ” компанид нэрсийг өгсөн. Одоогийн байдлаар дэлхийн 35 орны 9900 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын Элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэх, дипломат ажилтнуудын эрхэнд халдах, нэр төрийг гутаах үйлдэл гаргаж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг онцгойлон анхааруулж байна.  Манай улс тусгаарлах байр, эмч мэргэжилтнүүдийн бололцоог харгалзан үзэж, “МИАТ” компанийн хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна. ОХУ-аас ирэхээр хүсэлтээ өгсөн 570 гаруй оюутан байна. Дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн ОХУ-ын бүх их дээд сургуулиуд цахим сургалтад шилжсэн. Тэнд байгаа 2000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байна.Туркт байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж байна.

Бид хоёрдугаар сарын 1-нээс хойш нийтдээ 4300 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр иргэдийн 2195 буюу 1.7 тэрбум төгрөг тусгаарлах байрны зардалд орсон. Эндээс 60 иргэн нийт 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцаж байна. БНХАУ-аас гэхэд тэнд хорих ял эдэлж байгаад ирсэн төлбөрийн чадваргүй иргэдийн асуудал үүсч байгаа.  Үүний зэрэгцээ, гадаадад буй иргэд хуурамчаар эмнэлгийн бичиг хийж, бүгд өвчтэй гэх хандлага үүсгэж байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж буй иргэдэд хариуцлага тооцно" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Зочин
Хорих ял эдлэж байсан ч гэсэн ар гэр байгаа байлгүй дэ, бүр болохгүй бол алданги тооц эсхүл ажил хийлгэж цалингаас нь суутга
Зочин
Хурдан төлөөч бусад иргэд болон энэ их хөдөлмар гаргаж буй алба хаагч нарыг бодмоор байна
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05