“Хувийн хэвшилд босго тавихгүй, бүхэлд нь НДШ-ээс чөлөөлнө”

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭХ-ны газрын дарга Нямдаваа нар мэдээлэл хийлээ.  Тэд НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар танилцуулав. Засгийн газраас дөрөвдүгээр сарын  1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл ААН-ийг НДШ-ээс чөлөөлөх,  Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.    Энэ талаар талууд нэгдсэн ойлголтод хүрч , цаашид хамтран ажиллахаар болсон байна. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг: Урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно

-Засгийн газраас цар тахалын үед эдийн засгийг  дэмжих багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн парламентаас хууль баталж, холбогдох яамдууд журмыг нь боловрууллаа.  Энэ хүрээнд НДШ-ээс зургаан сарын хугацаанд чөлөөлөх, даатгалын сангаас тодорхой дэмжлэгүүдийг үзүүлэхэд бэлэн болоод байна.  Журамд хувийн хэвшилд босго тавихгүй, бүхэлд нь НДШ-ээс чөлөөлөхөөр заасан.

Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, ТББ тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч нар бүрэн хамрагдана.  Түүнчлэн талууд журам хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хоёр зүйл дээр ойлголтоо нэгтгэсэн.  Тухайлбал, коронавируст халдварын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого нь буурсанд тооцсон. Тухайн байгууллага нь  хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж  үзсэн.  Мөн сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56700 төгрөг байна. Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн cap бүрийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ гэдгийг журамд тусгаад байна.

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Хямралыг хувийн хэвшилтэйгээ хамтарч байж давна

-Цар тахалын үеийн эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас хойш 100 хоног өнгөрч байна. МҮХАҮТ бизнес эрхлэгчдийнхээ дунд 7-8 судалгаа хийж, эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гаргах тодорхой саналуудаа Засгийн газарт хүргүүлсэн.  Засгийн газраас багц арга хэмжээ танилцуулсан.  Үүн дотор  нэг чухал заалт байгаа нь НДШ-тэй холбоотой арга хэмжээ байсан. Энэ бол ААН, бизнесүүдэд, ажилчдад бодит дэмжлэг болсон, эрэлтийг өдөөсөн чухал шийдвэр  юм. Энэ чөлөөлөлтөд ААН-үүд, ажилтнуудыг ямар нэгэн байдлаар ялгаварлалгүйгээр дэмжихээр болсонд талархаж байна.  Эдийн засгийн хямралыг Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамтарч байж давна. Ийнхүү хамтрах эхний алхам тавигдсан гэлээ.

 

Хамтарсан ажлын хэсэг байгуулжээ

Ийнхүү Монголын ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, МҮХАҮТ, ХНХЯ-ны удирдлагууд уулзаж, ойлголтоо  нэгтгэж, эдийн засгийн авах арга хэмжээнд хамтран ажиллахаар болжээ.  Ажлын хэсэг байгуулсан бөгөөд  ХНХ-ын дэд сайд ахална.  Тэд Засгийн газраас гаргасан журам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан зааврыг нэгдсэн ойлголттойгоор олон нийтэд түгээж, сурталчилна. Орон нутагт болоод ААН байгууллагууд дээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм. Манай улсад 1.1 сая ажиллагсад бий. Тэдний дийлэнх нь төсвөөс цалинждаг тул нийт ажиллагсдын 75 хувь нь энэ чөлөөлөлтөд хамрагдана гэж тооцоолжээ.   

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05