Эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашигласан нь үр дүнгээ өгчээ

2020-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.29/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Тодруулбал, Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийжээ.  Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүллээ. Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах байр, бэлтгэл ажлыг хангаж байна" гэсэн мэдээллийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өгч байна. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн хэмжээнд 951 мянган хүн эдгэрчээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Коронавирус-ОХУ

Тус улсад шинээр 6411 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 93 мянгад хүрлээ. Мөн өчигдөр тус улсад 1119 хүн эмнэлгээс эдгэрч гарсан нь өвчлөл бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн эдгэрсэн өдөр болсон байна.  Москва хотод COVID-19-өөр өвчилсөн 16 хүнд өмнө нь өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг авч хийсэн нь эмчилгээний сайн үр дүн өгчээ.  Тиймээс энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс хүнд өвчтөнд туслахын тулд сийвэнгээ хандивлахыг уриалжээ. Харин тус улсын ерөнхийлөгч В.Путин өвчлөл буураагүй, дэгдэлт оргил үедээ хүрээгүй байгаа учир хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Коронавирус-АНУ

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо 3 сая гаруйд хүрсэний 1 сая гаруй нь дангаараа АНУ-д бүртгэгджээ. Тус улсад өдөрт дунджаар 20,000 гаруй халдвар бүртгэгдэж байгаа ч тархалтын хурд саарч байна гэж үзэж байна.

Мягмар гарагийн байдлаар АНУ-д нийтдээ 58,000 гаруй хүн өвчний улмаас эндсэн байна.

Муж улсаар нь ялгаж харвал Нью-Йорк, Нью Жерси, Массачусеттс, Калифорни, Иллонай халдварын тоогоор тэргүүлж байна. Иллонай муж улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,219 шинэ тохиолдол, 142 нас баралт бүртгэгджээ. Тус муж улсад нийт батлагдсан тохиолдол 48,000 гаруй байгаагаас 2,100 гаруй нь эндсэн байна.

Гадаад дахь монголчууд

ХӨСҮТ-д 24 цагийн хугацаад 200 дуудлага ирсэн бөгөөд АНУ-аас хоёр, Шведээс хоёр, ОХУ-аас хоёр, БНСУ-аас нэг, Швейцараас нэг, Францаас нэг монгол иргэн холбогдож зөвлөгөө авчээ. Түүнээс таван иргэний шинжилгээ эерэг гараад байгаа юм. 

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн сүүлийн үед хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явах, амны хаалтгүй гадаа гаргах тохиолдол их байна. Тиймээс хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал амны хаалттай гаргахыг дахин сэрэмжлүүлж байна гэж ЭМЯ наас мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05