АХБ: Цэнэг хураагуурын систем байгуулахад 100 сая ам.долларын зээл олгоно

2020-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

Сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх анхны томоохон хэмжээний цэнэг хураагуурын систем байгуулахад зориулж Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Азийн хөгжлийн банкны  Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч “Азийн хөгжлийн банкны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын нийт хүлэмжийн хийн гуравны хоёрыг эрчим хүчний салбар ялгаруулж байна. Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, улмаар эрчим хүчний салбараас үүдэлтэй нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгахад томоохон хувь нэмэр оруулна” гэлээ.

Уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг мөн бүрдүүлэх юм байна. Төслийн хүрээнд дэлхийд томоохонд тооцогдохуйц 125 мВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий цэнэг хураагуурын систем  суурилуулах бөгөөд уг цэнэг хураагуурынсистем  нь хуримтлуулсан цэвэр эрчим хүчийг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх аж. Мөн Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох аж.

2024 оны есдүгээр сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 114.95 сая ам.доллар бөгөөд үүнээс гурван сая ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Азийн хөгжлийн банкны Дэвшилтэт Технологийн сангийн буцалтгүй тусламжаас, үлдсэн 11.95 сая ам.долларыг  Засгийн газраас санхүүжүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05