Солонгос киноны хуулбар “Бүтэн амьдрал”

2020-04-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаагийн “Монгол кино” буланд кино шүүмжлэгч Д.Нямдаваагийн “Бүтэн амьдрал” киноны шүүмжийг хүргэж байна.

 

-Сүүлийн үед Монголд кино урлаг эрчимтэйгээр хөгжиж байна. Нэг талаараа магтууштай ч нөгөөтэйгүүр энэ нь хэт нэг талыг барьсан. Солонгосын олон ангит киног дуурайж монгол өв соёл, ёс заншлаа мартагдуулсан үзэгдэл гарах нь олширсон. Шинээр гарч байгаа бүх кино солонгос хуулбараас хэтрэхгүй байна. Үзэгчдийг Монголын олон ангит кинонд дурлуулсан нь “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” кино юм. Энэ кинонуудад монгол зан араншин, ахуй амьдрал бүхэлдээ багтсан байдаг. Харин сүүлийн үед гарч байгаа муухан найруулгатай дутуу дулмаг хийсэн киноноос болж Монголын олон ангит кино уйтгартай санагдаж үзэгчид маань буцаад солонгос киногоо үзэж эхэллээ.

Боловсрол телевиз  “Бүтэн амьдрал” киног гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ кинонд хоёр гэр бүлийн амьдралыг харуулдаг. Гол дүр Номин гэх бүсгүй үр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нөхрөө гуйж байгаа талаар гарна. Номингийн ээж салаад өөр хүнтэй суугаад явчихсан. Номингийн эмэгтэй дүү найзынхаа нөхөртэй далдуур уулздаг байсан. Нөхрийнх нь явдлыг бүгд мэддэг, эрэгтэй баз нь бас эхнэрээ хуурна энэ талаараа хадам ахтайгаа туршлага солилцоно. Энэ бүгд яг л нэг хоёрхон гэр бүлийн дотор л болж байгаа үйл явц. Хар ухаанаар авч үзвэл хөнгөн буруу зүйлийг сурталчилсан мэт.

Тухайн хоёр гэр бүлийн хүн бүр ямар нэгэн байдлаар гэр бүлээс гадуур харилцаатай байдаг. Энэ нь гэр бүлийн харилцааны үнэлэмжийг бууруулсан бас залууст ийм зүйл байж болох юм гэсэн буруу ойлголтыг төрүүлж байна. Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцааг кино урлагт ингэж үзүүлэх нь хэрээс хэтэрсэн зүйл. Хэрэв гэр бүлийн харилцааг хөндөх гэж байгаа бол манайд “Гарын таван хуруу” гээд сайн кино байдаг. Энэ киног үзэхэд бүгдийг ойлгоно. Киноны зураг авалтыг их цомхон хийсэн мэт санагдсан. Нэг газраа олон зураг авалт хийх гэх мэт. Мөн хадам ээж, хадам дүүгийн байгаа байдлыг солонгос киноноос хуулбарласан гэдгийг илт харуулдаг. Манай жүжигчид чадварлаг сайн тоглодог. Гэхдээ киноныхоо зохиолыг хуубарлахгүй солонгос киноноос санаа авахгүй байх нь зөв юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.27  ДАВАА № 82 (6307)

 

 

Зочин
Би анх үзээд гадарлаад бсан юмаа. Дээр үед UBS дээр гарч бсан
Зочин
Яг үнэн. Манай кино зохтолчид залууст хуурах, салахыг сурталчилсан кино хиысэн байна. Амьдрал дээр байдаг ч ховор байдаг. Гэтэл энэ киног үзсэн залуус болдог юм байна гэж бодоод даган дууриах болно. Эрхэм зохиолчдоо нийгэмдээ муу муухайг сурталчилж, бохирдуулж байхаа болимоор юм. Мөнгө олох гэж улайрсан кино болжээ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05