
Т.САЙХАН
Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /04.25/ өглөөний 06.00 цагт нээлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 21.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.
Учир нь дөрөвдүгээр сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаад байсан билээ. Гэхдээ хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн Дархан замын хэсэгчлэн хаах шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан гаргажээ. Учир нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлсэн байна. Чиглэлийн автозамыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулахаар зохицуулж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn