ЭМЯ: Коронавирусын халдвартай нэг, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэв

2020-04-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.25/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа гурав дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй гэж ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Х.Нямхүү хэллээ. 

Коронавирус-ОХУ

ОХУ-д өвчлөл эрчимтэй тархсан хэвээр байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 5849 хүн шинээр өвчилж, 60 хүн хорвоог орхижээ. ОХУ-д нийт тохиолдол 68 мянга 622-д хүрч, 615 хүн амиа алдаж, 5568 хүн эдгэсэн байна.

Коронавирус-БНХАУ-д

БНХАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд covid-19 вирусийн өвчлөлөөр нэг ч хүн нас бараагүй бөгөөд 12 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Коронавирусын эмчилгээ амжилтгүй болов

Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ. Дэлхийн олон улс орон энэхүү эмд найдлага тавьж, эрэлт нь нэмэгдэж, олдоц нь муудаад байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл уг эмийг хамгийн их найдвар төрүүлж буй эмчилгээний арга гэж мэдэгдэж байв.Нийтдээ 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй байна. Тэр ч байтугай өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна.

Коронавирус- АНУ-д

Өчигдөр буюу баасан гарагт коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо АНУ-д 50,000-ын босгыг давлаа. Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Тус улсад нийтдээ 880,000 гаруй хүн халдвар аваад байгаа бөгөөд энэ сар гарсаар өдөрт дунджаар 2,000 хүн нас барсан байна. Оношлуурын хүрэлцээ муу, бэлтгэгдсэн мэргэжилтний тоо хангалтгүй байгаа нь бодит тоог гаргахад бэрхшээл учруулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Эндэгдлийн тоог зөвхөн эмнэлэг, асрамжийн газарт илэрснээр бүртгэж байгаа ба гэртээ нас барсан хүмүүсийн тоог оруулаагүй байна гэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр цар тахалд хямарсан эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх 484 тэрбум ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулинд гарын үсэг зурсан юм. Энэхүү мөнгийг жижиг бизнесүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, эмнэлгүүдийг санхүүжүүлэх, оношлуурын хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ.

Коронавирус-Дэлхийд

Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тоо 2.7 саяыг давж, 195,000 гаруй хүн нас бараад байна.Дэлхийд хүн амын тоогоор гуравт бичигддэг АНУ-д тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн дараагийн орнууд болох Итали, Испани, Францынхаас бараг хоёр дахин олон хүн нас баржээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05