Ч.Улаан: Хэзээ Архангайд ноолуур 100 мянга хүрч байсан юм

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-аас ноолуурын үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болов.   Засгийн газраас ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгож малчдаас нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон.  Тэгвэл энэ шийдвэр одоог хүртэл биелэлээ олоогүй байгаа юм.  Тиймээс нэмэлт ажлын хэсэг гарч ажиллана. 

 

Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ бол харалган шийдвэр. Асуулга асуусан нэр зүүгээд Ч.Улаан сайд руу дайраад өнгөрч болохгүй зүйл. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд Ч.Улаан сайдыг та хариул гэчихээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз. Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Өнөөдөр 394 төгрөгийн ханштай байна. Ингээд тооцохоор 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос ирж ноолуур авна гэж байхгүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Одоо бид шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл яаж хүн амаа хоолтой байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна.  Гэтэл та ноос, ноолынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ойлгох хэрэгтэй.   Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. 
Ноолуур бэлтгэдэг ААН-үүдийн 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөгийн зээл гаргахад үндэсний үйлдвэрлэгчид чинь үүнийг авч чадахгүй гэж байна. Гэтэл цөөхөн хэдхэн аймагт ноолуурын дундаж үнэ 105 мянга хүрч байна гэдэг үлгэр яриад сууж байна. Энэ чинь Монголчуудыг хуурч байгаа хэрэг. Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. 
Малчдад хамгийн үнэтэй байгаа зах зээлээ л барьж гэж хэлмээр байна. Ч.Улаан сайд та яриад байгаа мулгуу юмандаа итгэл үнэмшил төрүүлэх  гэсэн тайлбараа боль. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймгийн малчдын бэлгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү. Архангай аймгийн ноолуур 100 мянган төгрөг хүрч чадах уу үгүй гэдгийг та яг одоо түс тас хариулаадах. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар арилжаа хийгдсэнээр 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Худалдан авагчид эрсдлээ тооцоод, аваад явж байгаа. Архангайн ноолуур 100 хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Гэхдээ Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд эдийн засгийн авах арга хэмжээний тухай мэдэгдэл хийхдээ Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн зээл олгож малчдын ноолуурыг кг-ийг нь 100 мянган төгрөгөөр тогтоож авна хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05