Ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурчээ

2020-04-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ.

“Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарсан”

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  “Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 10-н хүртэл ажиллана.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотоос гарч орох хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд энэ сарын 22-ны өдрийн байдлаар хяналтын есөн товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай 102 иргэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн тулд онцгой арга хэмжээ авч ажиллаж байгаа ойлгож, хүлээцтэй хандахыг иргэдээсээ хүсэж байна” гэдгийг хэллээ.

“Коронавиурсын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 1043 төрийн албан хаагч эргүүл хийж байна”

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Одоогийн байдлаар халдвараар өвчилсөн хүний тоо хоёр сая 556 мянга 745, нас барсан хүний тоо 177 мянга 619, бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянга 93 хүн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч АНУ, Итали, Герман, Иран, Франц, Турк зэрэг улсуудад өндөр өвчлөл бүртгэдээд байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвараар өвчилсөн 35 тохиолдол батлагдсан. ХӨСҮТ-д бүгд эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1222  иргэн тусгаарлагдаж байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хяналтын есөн цэгт 101 төрийн албан хаагч эрүүл мэндийн тандалт судалгааны ажил хийж байна. Энэ сарын 23-ны байдлаар нийт 11 мянга 889 иргэн судалгаанд хамрагдсан бөгөөд энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн хэмжээнд коронавиурсын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 1043 төрийн албан хаагч 354 чиглэлд эргүүл хийж 951 зөрчил илрүүлэн ажиллаж байгаа аж. Олон улсад өвчлөлийн тоо өндөр байгаа учраас иргэдийг ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг зөвлөж байна” гэлээ.

Харин нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулалт хийхэд PM 10 тоосонцорын хэмжээ 45 хувиар, PM 2.5 тоосонцорын хэмжээ 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй тараасан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж угаар мэдрэгчийг дөрөв хэсэгчлэн тарааж дуусчээ. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын хувьд иргэдийн худалдан авалт буурсан байна. Түлш үйлдвэрлэлтийн хувьд хувийн явагдаж байгаа бөгөөд ирэх өвлийн нөөцлөлтийг хийж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05