Тайвань: COVID-19-тэй тэмцэж буй туршлага

2020-04-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Дэлхий даяар дэгдээд байгаа шинэ коронавирусын халдварын эсрэг улс орнууд өөр өөрийн гэсэн онцлогтой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын тухайд 2020 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн сургууль цэцэрлэг, их дээд сургууль МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, хилээр орж гарах хөдөлгөөнд хязгаарлалт тавьж эхэлсэн. Харьцангуй эрт эхэлсэн энэ хязгаарлалт нь үр дүнгээ өгч өдгөө хүртэл дотоодоос халдвар илрэхгүй байгаа гэдгийг олон улсын байгууллага хүртэл үнэлж, сайн жишиг жишээний тоонд оруулж буй билээ.

Халдварт өвчний эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч байгаа сайн жишээний нэг нь Тайвань гэдгийг олон улсын хэвлэлүүд бичиж байна. Шинэ коронавирусын /COVID-19/-ын халдварын дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгийн хувьд зөөлөн бодлого явуулж, хэтэрхий өргөн хүрээтэй хориглолт хязгаарлалтаас татгалзсан ч халдварын тархалтыг барьж чадаж байгаагаараа Тайвань онцлогтой, бас бусдаас ялгарч чадаж байна. ХБНГУ дахь Тайванийн Төлөөлөгчийн газрын фэйсбүүк хуудаснаа хоёрдугаар сарын 13-ны өдөр “Тайвань нь халдварт өвчин анх дэгдсэн газартай ойрхон оршиж байгаа хэдий ч энэхүү өвчний тохиолдолыг маш сайн хянаж, халдварт өвчин газар авч тархахаас маш сайн урьдчилан сэргийлж байна. Энэ төрлийн өндөр эрсдэл бүхий халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд Тайванийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс үлгэр дуурайл авч болохуйц юм” гэж бичжээ. Хоёрдугаар сарын дунд үе гэдэг бол, БНХАУ-д халдварын тоо үлэмж нэмэгдэж байсан цаг хугацаа билээ.

2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Тайваньд 393 хүн халдвар авч, зургаан хүн нас барсан гэдэг тоо баримт бүртгэгджээ. Хоёр хоногийн өмнө шөнийн клубын ажиллах цагийн хязгаарлалт тогтоосныг эс тооцвол Тайваньд бусад байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. 

 Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газраас мэдээлснээр бол, COVID-19-тэй тэмцэж байгаа Тайванийн туршлагад дараахь хэд хэдэн онцлог байгаа аж. Үүнд:

Нэгд, энэхүү өвчний үүсэл хөгжил, шинж тэмдэгт эхлээд сайн ажиглалт хийсэн явдал. 2003 онд хөрш зэргэлдээх улс оронд амьсгалын цочмог хам шинж /SARS/ дэгдсэн тухай бодит мэдээллийг нуун дарагдуулсаны улмаас Тайваньд асар их хор хохирол учруулсан ба Тайванийн 73 иргэн амьсгалын цочмог хам шинжийн /SARS/ улмаас амь насаа алдаж байсан.Иймд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Хятад Улсын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тус улсын нэгэн хотод тодорхойгүй шалтгааны улмаас уушгины өвчинд нэрвэгдсэн 27 тохиолдол гарсан тухай мэдээлсэн. Тайваний Засгийн газрын зүгээс тухайн өдөртөө Хятад Улсын тус хотоос ирэх онгоцонд хяналт шалгалт хийсэн тухай олон нийтэд мэдээлсэн. Тайвань нь нэгдүгээр сарын 15-ны өдөр шинэ коронавирусыг халдварт өвчин болохыг дэлхийн бусад улс орнуудаас өмнө зарласан байна.

Хоёрт, түргэн шуурхай түүвэрчилсэн шинжилгээ авсан.  Тайвань нь хоёрдугаар сарын 13-ны өдөр шилжилгээний урвалжийг гаргаж авсан төдийгүй урвалжийн илрүүлгийн хугацааг 4 цаг болгож бууруулсан. Хоёрдугаар сарын 8-ны өдөр Тайвань нь 1730 зорчигч буй хөлөг онгоцны зорчигчдоос түүврийн аргаар нийт 128 зорчигчоос шинжилгээ авсан бөгөөд хэдхэн цагийн дотор шинжилгээний хариу гарсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, дээрхи зорчигчид шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдсон төдийгүй тухайн өдрийнхөө орой бүх зорчигч онгоцноос буусан болно. Энэ бол Тайванийн шинжлэх ухаан технологийн ололт амжилт болон олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажиллаж буйн нэгээхэн илрэл болсон. Тухайн өдөр хөлөг онгоцон дээр байгаа зорчигчдод шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлсэн Тайпэй хотын эмнэлэг нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 300 гаруй Монгол эмч, сувилахуйн мэргэжилтнийг сургасан байна.

Гуравт, аяллын түүхийн анхааруулга. Олон улсын мэдээллийн сангийн цахим хуудас болох Numbeo-н хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд 2020 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний индэксээр 2020 Health Care IndexТайвань нь дэлхий хэмжээнд нэгдүгээр байранд жагссан бол Өмнөд Солонгос болон Япон улс нь хоёр, гуравдугаар байранд жагссан.  Тайвань нь одооноос хилээр нэвтэрч буй иргэдийн нэрсийг эрүүл мэндийн даатгалын мэдээлэлтэй нэгтгэж байгаа бөгөөд ингэснээр эмчид үзүүлэхээр эмнэлэгт хандаж буй иргэдийн аяллын түүхийг шуурхай мэдэх боломжтой юм. Жишээ нь, нэгдүгээр сарын 27-30-ны өдөр хүртэл дөрөвхөн өдрийн дотор Тайвань даяар 30,000 иргэн эмнэлэгт үзүүлэхэд, Cloud мэдээллийн сангаас эмчидӨвчтөн сүүлийн өдрүүдэд БНХАУ эсвэл Хонгконг, Макао зэрэг газар  руу зорчсон тухай анхааруулга ирэх бөгөөд ингэснээр эмнэлзүйн оношлогоонд маш их тус болсон байна.

Дөрөвт, гар утасны хяналт. Шинж тэмдэг илэрсэн оршин суугчид эсвэл зорчигчид дотроос 14 хоног гэрийн хорио цээр сахих шаардлагатай иргэдэд Тайванийн засгийн газраас байршил тогтоогчтой утас тарааж хяналт таввсан. Хэрэв тусгаарлах газраас холдсон эсвэл утсанд ирсэн дуудлагыг авахаас татгалзсан тохиолдолд хуулийн дагуу ял шийтгэл хүлээх эсвэл албадан тусгаарлах арга хэмжээ авсан. Хяналттай гар утсыг нийлүүлэгч компани нь Тайванийн ASUS брэнд бөгөөд уг брэнд нь Монголчуудын хувьд ч мөн адил танил брэнд аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

3 цаг 52 мин
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

3 цаг 52 мин
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

3 цаг 52 мин
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

11 цаг 29 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

11 цаг 33 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

15 цаг 15 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

22 цаг 17 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин