ЭМЯ: Жолоочийн эхнэрээс коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

ЭМЯ-наас /04.22/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ. Өчигдөр 330 хүний шинжилгээ хийгдсэн.  Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-УБ онгоцоор ирсэн 280 зорчигчийн давтан шинжилгээ хийхэд бүгдээс нь вирус илрээгүй. Дөврвөн дүүргийн эмнэлэгт уушигны хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч тандалт хийж байна. 25 шинжилгээ эрүүл гарлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дахь тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна. Уг жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнийг тогтоож шинжилгээ хийсэн бөгөөд 23 нь сөрөг гарсан.  Уг гэр бүлийн хүмүүс хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хотоос нааш орж ирсэн. Дөрөвдүгээр сарын 8,9-ны үед халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Тэр өдөр Алтанбулаг боомтоор 32 машин орж ирсэн. 21 нь ОХУ-ын жолооч байсан тул буцсан. Үлдсэн есөн жолоочийн хоёр нь үлдээд бусад нь буцсан. Дараа нь дөрвөн жолооч эргэж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймагт тусгаарласан байна. Тав нь эргэж ирээгүй байна.

Энэ хүний ойрын хавьтлын 42 хүнийг /Дархан-Уул, Сэлэнгэ, Замын-Үүд/ тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн байцаагч,  ачаа тээвэр буулгасан хүмүүс бүгд хамгаалалтын хувцастай үйлчилсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Коронавирус- ОХУ-д

ОХУ-ын Буриадад 163, Эрхүүд 161 хүн нас барлаа. Иймд тус улсаас онцгой дэглэмийн үеийн журмыг хатуу мөрдөж эхэлсэн байна.

Коронавирус- Азид

Япон улсад өчигдөр 390 тохиолдол бүртгэгдэж, 20 нас баралттай байсан аж. Сингапурт улсад 1111 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 3000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Гадаадын цагаач ажилчдын дотуур байранд халдвар голомтлон тархаж байгаа тул сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-нийг хүртэл хаалаа. Халдварын тархалтын хоёр дахь давалгаанд Сингапур өртөж, 9000 гаруй хүн халдвар аваад байгаа аж.

Коронавирус-Дэлхийд

Дэлхийд мөн нэг өдөрт 6896 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 177 мянга болжээ. Одоогоор нийт 688 мянган хүн эдгэснээр 1.6 сая идэвхтэй тохиолдол үлдсэний 57 мянган хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр хамгийн өндөр нас баралттай өдөр болсон аж.

 ДЭМБ-ын сануулга

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр /04.21/ мэдээлэл хийсэн. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад халдвар улам бүр нэмэгдэж байна. Бүсийн улс орнууд хөл хорио тогтооход амаргүй шийдвэрүүд гаргасан. Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, үргэлжлүүлэх гэх мэт амаргүй шийдвэрүүд гаргаж байгаа нь талархууштай. Цаашдаа халдварын эсрэг вакцин болон үр дүнтэй эмчилгээний технологи бий болоогүй байгаа тул хүмүүс хооронд зайнаас харьцах хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn 

иргэн
Гайтай новш вэ
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Өчигдөр 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12