Маргаантай бүс нутагт эзэмшлээ тэлж байгаа БНХАУ-ыг буруутгав

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Вьетнам Өмнөд Хятадын газар дундын тэнгисийн Парсел болон Спратлиарлын  аралд засаг захиргааны хоёр газар байгуулсан талаар БНХАУ мэдэгдсэнийг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Хятад улсын телевизийн сүлжээгээр мэдээлснээр шинээр байгуулсан энэ хоёр байгууллага нь  БНХАУ-ын Саньша хотын хяналтад байдаг  аж. Саньша хотын  гэж нэрлэгддэг энэ  байгууллага болон бусад үүнтэй холбоотой ажиллагаа нь Вьетнамын тусгаар тогтнолыг ноцтойгоор зөрчиж байна гэж тус улсын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ле Ти Хан онцолжээ. Тэрээр “Вьетнам БНХАУ манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, энэ буруу шийдвэрээ цуцлахыг шаардаж байна” гэв. Ханой энэ сарын эхээр Вьетнамын загас агнуурын онгоц Парсел арлын орчим живсний дараа БНХАУ-д албан ёсоор эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн  БНХАУ-ын эргүүлийн харуул энэ хөлөг онгоцыг хорьж, халдсаны улмаас живсэн гэж гэв. Парселийн арал нь БНХАУ-аас өмнө зүгт 230 км газарт байдаг бөгөөд 1974 оноос хянаж байгаа аж. Гэхдээ Вьетнам энэ арлын талаар эдлэх эрхээ шаарддаг учраас энэ нь тус бүс нутагт байнга маргаан гардаг байна. Бээжин  хиймэл арал барьж байгаагаас гадна АНУ болон хөрш орны эсэргүүцлийн улмаас  энэ хоёр аралд эзэмшлээ бэхжүүлэхийн тулд зэвсэгт хүчнээ авчирсан байна. Тиймээс  БНХАУ-ын нөлөө энэ бүс нутагт нэмэгдэхээс АНУ, Вьетнам  улсууд айж байгаа юм байна. Мөн АНУ БНХАУ-ыг энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Түүнээс гадна Бээжин энэ бүс нутагт бусад орны байгалийн хий болон газрын тосны олборлолтыг эсэргүүцэн өдөөн хатгасан ажиллагааны талаарх мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05