Л.Энхжин: Амьдрахад испани, аялахад америк тохиромжтой санагдсан

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн “Хүмүүс” булангийн зочноор МУИС-ийн Гадаад хэлний төвийн англи хэлний багш Л.Энхжинг урьсан юм.

 

-Таны фэйсбүүк пост дэлхийн олон орноор аялсан аян замын тэмдэглэл шиг санагддаг. Хамгийн анхны аялал хаанаас эхэлсэн бэ?

-Би анх 2006 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод  зохион байгуулсан Ази тивийн залуучуудын хуралд оролцохоор явсан. Хуралд оролцсон ОХУ, Балба, Энэтхэг, Бангладеш, Шри Ланк, Япон, БНХАУ, Тайланд гэсэн улсын 1000 гаруй залуус  хөтөлбөрийн дагуу өв соёлынхоо талаар мэдээлэл солилцсон. Энэ арга хэмжээ 21 хоног үргэлжилсэн. Энэ үеэр Сөүл хот болон тосгонтой нь танилцсан.

-Сөүлд бараг сар орчим болж. Тухайн улс үндэстний онцлогийг илэрхийлэх ямар нэгэн тэмдэглэлт өдрүүд, баяр тохиож байсан уу?

-2008 онд сайн дурын ажлаар олон улсын хуралд оролцохоор цөөн хоногоор явж байсан. Дараа нь амралтаараа ажил хийж үзэх гэж 2-3 удаа явсан. Гэхдээ баяр наадмын үеэр таарч байсан нь цөөн юм байна. Харин нэг удаа Сөүлд цагаан сарын үеэр байж таарсан. Бүгд хөдөө ахмад хүмүүстэйгээ золгохоор явдаг юм билээ. Өөр оронд гэвэл 2014-2015 оны өвөл Нью-Йорк хотын их сургуулийн харьяа “Queens” коллежийн хэлний бэлтгэлд нэг улирал сурсан. Тэнд шинэ жилийг угтаж байсан. Төв талбай дээр нь он солигдох үеэр тоглолт болдог. Зурагтаар харахад их гоё ч бодит байдал дээр хүмүүс бүр үүрээр очиж, тоглолт үзэх газраа аваад манаж хонодог юм байна лээ. Ер нь Нью-Йорк хотын төвд бүтэн өдөр зогсоно гэдэг амаргүй санагдсан.

-Европын орнуудын хөгжил Америкаас өндөр харагддаг. Өөрт чинь хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ?

-АНУ бол үйлчилгээний соёл их хөгжсөн орон. Дэлгүүрт ороод юу ч авахгүй гарсан ч баярлалаа гээд инээмсэглээд гаргадаг. Ер нь дахин үйлчлүүлмээр санагдтал үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно. Америк хүмүүс их соёлтойгоос гадна аав, ээжтэйгээ, найзтайгаа харилцаж байгаа юм шиг энгийн чөлөөтэй  ярьдаг  юм билээ. Тэр нь их нээлттэй гоё санагдаж байлаа. Мөн зөв харилцааны арга юм шиг санагдсан. Америкт хувь хүний үзэл бодлыг их хүндэтгэж үздэг. Мөн хүн гомдоохгүйгээр тавьсан саналаас нь эелдэг татгалзаж чаддаг хүмүүс. “Гоё санал байна. Гэхдээ найз нь тэр үед боломжгүй” гэх маягаар татгалздаг. Энэ мэтчилэн харилцааны аргууд нь их зөв санагдсан.

-Бүх зүйл нь чөлөөтэй. Хүүхдийг бага балчир гэлтгүй үгийг нь сонсохоос эхлээд хүний эрх, эрх чөлөөг тунхагладаг орон. Энэ тал дээр та юу анзаарч харав?

-АНУ-д хүн бүрийн үзэл бодол чухал. Бага насны хүүхдээсээ ч үзэл бодлыг нь асууж, яагаад тэгж бодож байна гэж асуудаг. Ингэснээр хүүхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой болгож өсгөдөг юм шиг санагдсан. Бас америк айлууд, охид нь гэртээ бараг хоол хийдэггүй. Ихэвчлэн гадуур хооллодог юм билээ. Гэрийн бүх хэрэгсэл нь автоматжсан, бэлэн. Зууш хийе гэхэд хэрчсэн бэлэн ногоо байна. Халаагаад идэж болох хөлдөөсөн пицца гээд олон төрлийн бэлэн хоол элбэг байдаг. Тиймээс таргалалт яагаад их байгаа нь ойлгомжтой байх. Гэхдээ гэрийн ажилдаа бага цаг зарцуулснаар чөлөөт цагаа ажил, хоббиндоо зориулж зугаатай өнгөрүүлдэг юм шиг санагдсан.

-Та Америкт сурч байсан гэсэн. Өөр хоттой танилцах боломж гарч байв уу?

-Долоо хоногийн дөрвөн өдөр өглөөний 09:00-15:00 цаг хүртэл хичээл ордог байсан. Бусад хотоор нь явах цаг зав бага байсан ч цөөхөн хэдэн хотоор явж танилцаж байлаа. Анх очсон хүнд Нью-Йорк хамгийн гоё хот санагддаг байв. Хотын төвдөө өндөр барилгуудтай, алдартай брэндийн дэлгүүрүүдтэй. Харин метронд суусан хүмүүс нь их ядарсан, ууртай  байгаа юм шиг харагддаг байлаа. Мөн Бостон хот, Харвардын их сургуульд очиж үзсэн. Тэнд очоод том, жижиг хотын ялгааг ойлгож мэдэрсэн гэж хэлж болно. Жижиг хот чимээгүй, амар тайван, хүмүүс нь хөгжилтэй байх жишээтэй. Том хотод амьжиргааны өртөг өндөр, дуу чимээ ихтэй. Тэнд амьдрахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй болдог. Нью-Йорк хотод нэг өрөө байр түрээслэх мөнгөөр Чикагод нэг хаусыг бүтнээр нь түрээсэлдэг гэж байсан. Тэгэхээр ялгаатай байгаа биз. Том хотуудаар аялах, жижиг хотуудад амьдрахад таатай санагдсан.

-Жил амьдарсан хүнд мартагдахааргүй дурсамж үлдсэн байх. Тэр дурсамжаа хуваалцвал?

-Хэлний бэлтгэлд сурахаар явахаас өмнө Шинжлэх ухааны сургуулийн харьяа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн III дамжааг төгсөх жилээ богино хугацаагаар АНУ-д хуралд оролцохоор очсон. Аавын нэг танил нисэх онгоцны буудлаас тосч аваад Чикаго хотын төв автобусны буудал руу явсан юм. Манайхаар бол Драгон гэж хэлж болно. Тэндээс Толидо нэртэй жижиг хот руу явах ёстой байв. Автобусны төвийн нэг ажилтан эмэгтэй ирээд надаас хаашаа явах гэж байгаа юм гэж англиар асуусан. Би Толидо гэж хоёр удаа хэлсэн ч ойлгоогүй. Дэлгүүр яваад ирсэн намайг тосч авсан ахаас тэр ажилтан хаашаа явах гэж байгааг асуухад Толийдөү гэж аялгатай хэлэв. Тэр хүн ч ойлгоод биднийг автобусанд суулгасан. Түүнээс хойш англи хэлэнд дуудлага чухал гэдгийг сайн ойлгож авсан. Үүнийг хэзээ ч мартдаггүй.

-Европын орнуудаар хийсэн аяллынхаа талаар сонирхуулаач?

-Би олон газар сонирхлоороо сайн дурын ажилтнаар ажиллаж байсан. Харин 2016 оноос “Улаанбаатар Ротаракт” клубт сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Энэ клуб жил бүр олон улсын хурлаа аль нэг оронд хийдэг. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Германы Хамбург хотод хийсэн юм. Тэр хуралд оролцох, туршлага солилцох 30 гаруй хүн виз мэдүүлснээс намайг оролцуулаад 20 гаруй хүний виз гарсан. Энэ үеэр хамт аялсан хүмүүстэйгээ замын зардлаа өөрсдөөсөө гаргаад машин түрээслээд тойрон аялал хийсэн юм. 19 хүнтэй манай багийнхан Германы Хамбург, Чехийн Прага, Испанийн Сан-Себастьян, Барселона, Нидерландын Амстердам, Францын Парис, Италийн Венец хотоор аялсан.

-Барууны орнуудаар аялахад хотуудын өнгө үзэмж,  хүмүүсийн амьдрал ахуй, насжилт гээд олон зүйл нүдэнд тусч байсан байх?

-Хөгшин Европ гэж ярьдаг шүү дээ. Берлин гэхэд хоёр хэсэгт хуваагддаг юм билээ. Нэг хэсэгт нь настай хүмүүс, нөгөө хэсэгт нь залуучууд амьдардаг. Мөн хуучны байшин барилга ихтэй. Харин шар айрагны эх орон гэгддэг Чех оронд энэ ундаа нь цай, уснаасаа хямдхан юм билээ. Тиймээс шар айраг авч уудаг байх гэж бодогдсон шүү. Нэг хотод олон хонолоо гэхэд тав, цөөн хонолоо гэхэд нэг хонож байсан болохоор ёс заншилтай нь танилцах боломж бага байсан. Харин хуучны барилгаа хэвээр нь авч үлдэж чадсан шиг санагдсан шүү. Хүмүүс нь их соёлтой. Зарим оронд ази хүмүүст жаахан таарамжгүй ханддаг гэж сонссон. Надад тийм зүйл анзаарагдаагүй.

-Хувьсгалын өлгий нутаг гэгддэг Францад Эйфелийн цамхагаар орж үзэв үү?

-Францад 1789 онд хаант засгаа унагаасан хувьсгал болж байсан юм билээ. Би хуриманд оролцохоор явахдаа Парист хагас өдрийг өнгөрүүлсэн. Тэр үеэр Луврын музей, Эйфелийн цамхагийг үзсэн. Мөн хотын дундуур явдаг завинд суусан. Бусад орны хувьд Нидерландийн Амстердам хотод очихдоо алдартай улаан дэнлүүний гудамжинд нь очиж үзсэн. Гэхдээ бичлэг хийж, зураг авч болдоггүй юм билээ. Испанид очсон хоёр хот хоёулаа далайтай байсан. Хамгийн гоё санагдсан нь Сан-Себастьян хотын “Ла конча” нэртэй далай байсан. Мөн далайгаасаа холгүй хотыг нь бүхэлд нь харж болдог орой дээр нь XII зууны үед барьсан цэргийн цайз бий. Тэнд аялах, үзэж харах зүйл ихтэй. Надад их таалагдсан.

-Очиж үзсэн орноосоо аль нэгийг нь сонгож амьдрах болбол?

-Испани гэж хэлмээр байна. Их цэвэрхэн, таатай уур амьсгалтай, далайтай бас юмны үнэ харьцангуй хямд. Гэр бүл зохиогоод амьдрахад тохирох юм шиг санагдсан. Харин залуу хүн зугаацаж цэнгэмээр бол АНУ илүү гоё санагдах байх.  Хөгшин Европ гэсэн нь сүүлийн үеийн өндөр барилга ховор. Дээр үеийн үзэсгэлэнт барилга, хөшөө, сүм хийдийг тэр хэвээр нь хадгалж үлдсэнтэй холбоотой байж болох юм.

-Залуучууд хямд зардлаар олон оронд очихыг эрмэлздэг болсон. Аяллын үеэр юуг анхаарч, мэдэх ёстой вэ?

-Хамгийн гол зохион байгуулалттай, хоорондоо эвтэй байх, нэгнээ сайн сонсох нь чухал. Аяллын үеэр юу тохиолдсон ч адал явдал, шинэ туршлага гэж хүлээж авах нь зөв байх. Өөр нэг зүйл нь хэлтэй бол хөлтэй гэдэг шиг англи эсвэл сонирхож байгаа хэлээ сайн сураарай гэж хэлмээр байна. Хэлгүй бол хилийн дээс даваад хэн ч биш болдог гэдгийг ойлгосон. Харин аялсанаараа тэвчээртэй байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө эрх ашгийг чухалчлахын оронд бусадтайгаа зохицох, багаар ажиллах, санхүүгээ зохицуулах, өдөр тутмын төлөвлөгөөгөө гаргах гэсэн олон зүйлийг сурч мэддэг.

-Одоо ямар орноор аялахаар төлөвлөж байгаа вэ?

-Япон, Зүүн өмнөд азийн орнууд, Канад, Их Британи, Австрали, ОХУ-д очихыг бодож байна. Гэхдээ хугацаа нь ойрхон байх албагүй юм билээ. АНУ руу явахыг хүсдэг байсан мөрөөдөл минь таван жилийн дараа биелсэн. Тэгэхээр санаж явбал бүтдэг гэдэг шиг бодож явахад болно байх. Харин ихэнхдээ ганцаараа, найзуудтайгаа явж байсан болохоор гэр бүлээрээ аялах сайхан санагдсан. Ямартаа ч илүү олон орноор аялж, олон зүйл сурч мэднэ гэж бодож байна. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд дэлхийн олон орны хэл соёлтой танилцаарай. Хэл сайн сураарай, ялангуяа Англи хэл сайн сураарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Сайхан ярилцлага хийсэн сэтгүүлчийн үг нь цэцэн, үзэг нь хурц байгээ. Ажилд өндөр амжилт хүсье.????
Г.Тунгаа
Энэ цаг үед уншсан хамгийн гэгээлэг, сайхан мэдээлэл, ярилцлага байна. ?????
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

11 цаг 20 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

15 цаг 18 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

15 цаг 18 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

15 цаг 18 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин